x

“Органих мах Хөвсгөл экспо-2023” өдөрлөг зохион байгуулна

Энэ сарын 12, 13-ны өдөр Хөвсгөл аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газраас төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдтэй хамтран “Органик мах Хөвсгөл Экспо-2023” өдөрлөг, үзэсгэлэн худалдааг Шадар ван Чингүнжавын талбайд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаа нь жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч болон тариалан эрхлэгчдээ дэмжих, гарал үүсэл нь тодорхой, эрүүл чанартай бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр хэрэглэгчдэд шууд нийлүүлэх, органик мал аж ахуй эрхлэгч, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогчдыг дэмжих, хүнсний хангамжийг, ногоон эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, шинэ зах зээл, боломжийг нээх зорилготой юм.

Өдөрлөгийн үеэр үзэсгэлэн, худалдаанаас гадна “Органик мал аж ахуйн баталгаажуулалт ба органик мах, махан бүтээгдэхүүний экспортыг хөгжүүлэх боломжууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг баталгаажуулж,   гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгаруулах, уламжлалт идээ ундааг сурталчлах,  органик мах, мах боловсруулалт, хоолны технологийн амталгаа, хоолны шоу үзүүлбэр зэрэг арга хэмжээг зохион байгуулах аж.  

УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангуулах” тухай 36 дугаар тогтоол гарч органик хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр 2030 он хүртэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт тавьсан.  Энэ хүрээнд “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс байгуулах” тухай Монгол Улсын Засгийн газрын 424 дүгээр тогтоол гарч Хөвсгөл аймгийн Ханх, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Түнэл, Эрдэнэбулган сум эрүүл бүсээр тогтоогджээ.

Уг тогтоолтой холбогдуулан зохион байгуулсан Хөвсгөл аймгийн “Малчдын зөвлөлдөх уулзалт”-аар 2023 оныг “Органик Хөвсгөл” жил болгон зарласан бөгөөд тус жилийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг танилцуулахаар “Органик мах Хөвсгөл экспо-2023” өдөрлөгийг зохион байгуулж байна.

Хөвсгөл аймаг 2022 онд 6.3 сая толгой мал тоолуулж улсдаа малынхаа тоо толгойгоор тэргүүлсэн хэвээр байна. Ямаан сүргийн тоогоор улсад нэгт ордог, жилд 1.5 саяас 1.8 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 240 тэрбум төгрөгийн мах нийлүүлдэг гээд Хөвсгөл аймагт мал аж ахуйн салбар орлогоороо тэргүүлдэг. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Я.Эрхэмбаярын мэдээлснээр мал аж ахуйн салбарт жилд 360 тэрбум төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүн эргэлддэг. Одоогоор аймагт мах бэлтгэлийн 7 үйлдвэр ажиллаж байна.

Эдгээр  үйлдвэрээ экспортын чиг баримжаатай хөгжүүлэх бодлого барьж ногоон технологи, инновац шингээсэн үйлдвэрлэл хөгжүүлж, гадаад, дотоодын зах зээлээс хөрөнгө татахаар ажиллаж байгаа юм.   

2022 онд НҮБ-ын ЮНЕСКО Хөвсгөл нуурыг “Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээ”-нд бүртгэн баталгаажуулсан. Мөнх цас, мөсөн голуудаас их авсан 46 гол горхи цутгадаг Хөвсгөл нуур нь дэлхийн нийт  цэнгэг усны 0.4 хувь, монгол орны цэнгэг усны 74 хувийг эзэлдэг. Нуурын ай савыг тойрсон бэлчээрийн мал аж ахуй байгаль газарзүйн таатай нөхцөлд идээшлэн өсөн үржиж байгаа нь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамгийн их боломжтойд тооцогдож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 9 цаг 20 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 29 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 9 цаг 34 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 12 цаг 4 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 12 цаг 13 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 12 цаг 16 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 12 цаг 58 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top