x

Б.Жавхлан: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр арилгаж, ойролцоо түвшинд хүргэнэ

Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар 2023 оны улсын төсвийн тодотголыг өнөөдөр УИХ-д өргөн барьсан талаар мэдээлэл өглөө.

Энэ удаагийн төсвийн тодотголоор тэтгэврийн зөрүүг арилгахын зорьсон нь онцлох зүйл гэсэн юм. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "2014 оноос хойш тэтгэврийн зөрүүг арилгах асуудал шийдэгдээгүй байсан. Харин энэ удаагийн тодотголоор уг асуудлыг нэг мөр шийдэхийг зорилоо. 2022 оны нэгдүгээр сард хийсэн тодотголоор тэтгэврийн доод түвшинг нэмэгдүүлэх үед засварлах ёстой зарим нэг асуудал гарсан. Доод хэмжээг нэмэх үед дунд түвшний тэтгэвэр авч байсан хүнийх доод хэмжээнд очих, 2022 оны нэгдүгээр сараас өмнө тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн 15 хувиар нэмэгдсэн бол 2, 3 дугаар сараас хойш тэтгэвэрт гарсан хүмүүсийнх нэмэгдэж чадаагүй гэх мэт асуудал байв.

Эдгээрийг нэг мөр шийдэж байгааг онцолж хэлмээр байна. Мөн 1990-2000 он хүртэл цалин бага байх үед тэтгэврээ тогтоолгосон хүмүүс болон тэдэнтэй ижил ажил мэргэжилтэй, ажилласан жил ойролцоо хэр нь сүүлд тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн хэмжээ өөр байгаа. Үүнийг бид итгэлцүүрээр ойролцоо түвшинд хүргэнэ. Бүх тэтгэвэрийг ижил түвшинд хүргэнэ гэж байхгүй. Эрхэлсэн ажил, мэргэжил нь ижил байлаа ч хүн бүр дээр өөр өөр гарна. 

Тухайлбал, 1990 онд тухайн үеийн дундаж цалин буюу 500 төгрөгийн цалин авч байгаад тэтгэврээ тогтоолгосон багш байлаа гэж бодоход 2022 онд ижил ангилал, ажил мэргэжилтэй хүнтэй итгэлцүүрээрээ ижил болж ирнэ.

1990 оны итгэлцүүр 2,560. 2,560-г 500 төгрөгөөр тооцвол 1,030,000 төгрөг. Үүнээс тухайн хүний ажилласан жил, цалингийн хэмжээгээр нь тэтгэврийг нь тогтоохоор 2022 онд тэтгэвэрт гарсан хүнийхтэй ойролцоо түвшинд ирж байгаа. Итгэлцүүрээр зөрүүг ойртуулсны дараа нийт тэтгэвэр авагч 496 мянган хүний тэтгэвэр нийтээрээ дахин 10 хувиар нэмэгдэнэ" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 6 цаг 30 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 6 цаг 39 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 6 цаг 44 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 9 цаг 14 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 9 цаг 23 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 9 цаг 26 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 10 цаг 8 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top