x

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд анхаарна

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо /МХБИБҮХ/-ны дэргэдэх “Шинэ алхам” төвд ажиллалаа.

Тэрээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн даргын хувьд эдгээр иргэдэд тулгамдаж буй асуудлын талаар бодит мэдээллийг авч, салбар зөвлөлийн бодлого, шийдвэрт тусгахаар ийнхүү цуврал уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

“Шинэ алхам” төвийн хувьд 2022 оны арваннэгдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд болоод ажлын байранд бэлтгэн хөгжүүлэх зорилготой.

Тус төвийн менежер Р.Будханд “Анх үйл ажиллагаагаа эхлэхэд дөрвөн хүн манай төвд ирж байлаа. Түүнээс хойш оюуны бэрхшээлтэй 15 хүн суралцаад байна. Тэдгээрээс таван хүнийг хөдөлмөрийн нээлттэй зах зээлд ажилд зуучилсан. Мөн хоёр иргэнийг төвдөө ажиллуулж байна. Тун удахгүй дахин хоёр хүнээ ажилд оруулахаар бэлтгэж байгаа. Манайх зөвхөн оюуны бэрхшээлтэй болох нь тогтоогдсон, хөдөлмөрийн насны хүмүүсийг авдаг. Ажил олгогчийн тавьж буй ажлын байрны тодорхойлолтод оюуны бэрхшээлтэй иргэний хувийн ур чадвар хүрдэггүй. Мөн оюуны бэрхшээлийн онцлог, боловсролын түвшин зэргээс шалтгаалаад харилцан адилгүй байдаг. Тиймээс оюуны бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд бэлдэх, өдөр тутмын энгийн үйлдэлд сургаж, дадал болгох чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, цаг харж, тооцоолох, аюултай зүйлд хүрэхгүй байх, будаа жинлэх, савлах, ургамал тарих, кофе чанах, мөнгө тоолох, автобусны чиглэл харах, автобусаар зорчих, худалдан авалт хийх, барилга, байгууламжийн хаягжилт тогтоох гэхчлэн хүний өдөр тутамдаа хийдэг зүйлсийг зааж сурган, нийгэмд бэлтгэдэг” гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагын “Шүхэр” нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөлийн ерөнхийлөгч Ц.Оюунбаатар “Монголд 26 мянган оюуны бэрхшээлтэй иргэн бий. Мөн манай төвд холоос ирж суралцах хүсэлтэй хүмүүс ч их байдаг. Гэвч олон автобус дамжих, гэр бүлийн гишүүн нь хүргэж өгч, авахаас эхлээд асуудал үүснэ. Түүнчлэн анги танхимын багтаамж муугаас болж дээд тал нь дөрвөн хүн суралцах боломжтой. Тиймээс дүүрэг бүр ийм жишиг төв байгуулж, тэдэнд хүрч ажиллах хэрэгтэй болов уу. Харин бидний зүгээс заах арга зүйг нь боловсруулж өгөхөд бэлэн байна” хэмээлээ.

Эдгээр хүмүүс ажлын байранд гарч чадвал маш үнэнч, чин сэтгэлээсээ ажиллаж чаддаг гэдгийг төвийн багш нар онцолж байлаа. “Шинэ алхам” төвд суралцан, ажилд орсон суралцагчид ч хамт олонтой болж, нийгмийн амьдралд оролцон, бие дааж амьдрах боломж бүрдэж байгаадаа баяртай байдаг тухайгаа хуваалцаж байлаа.

2021 оны байдлаар улсын хэмжээнд байгаа нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 12.8 хувь нь хөдөлмөр эрхэлдэг гэх судалгаа гарчээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт хангалтгүй байгаа нь тэдний амьдралын чанар сул байх үндсэн шалтгаан болж байна. Тиймээс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлөөс хөдөлмөр эрхлэлтийн чиглэлд анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 13 цаг 2 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 13 цаг 12 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 13 цаг 16 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 15 цаг 46 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 15 цаг 55 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 15 цаг 58 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 16 цаг 40 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top