x

“Digital SME-2023” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Голомт банк бизнесүүд, тэр дундаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй хүргэж, үүнд чиглэсэн олон үйл ажиллагааг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Энэ хүрээнд Голомт банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд технологи, дижиталчлалын хувьсал хийх, дижитал системийн хэрэглээг нэмэгдүүлэх, хөгжүүлэх боломжийг хамтдаа эрэлхийлэх зорилготой “Digital SME-2023” арга хэмжээг Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв болон Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газартай хамтран зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчид уригдан оролцлоо. Арга хэмжээний үеэр зохион байгуулагчдын зүгээс ирсэн зочдод жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний салбарт чиглэсэн судалгаа, мэдээллийг өгч, үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлэхэд нь туслах дижитал шийдлүүдийг танилцуулсан юм. Мөн НБИХГ-ын дарга Б.Бат-Өлзий, Голомт банкны Мэдээллийн технологийн газрын захирал О.Батцэнгэл, Panel.mn платформын Гүйцэтгэх захирал н.Гантулга, Котра Улаанбаатар БХХ-ийн мэргэжилтэн Г.Галбадрах нар панелистаар уригдан “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний салбарт дижитал систем хөгжүүлэх боломж, шийдэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Digital SME-2023” арга хэмжээ нь оролцогчдод харилцан мэдээлэл, туршлагаа солилцох боломжийг олгож, жижиг, дунд бизнесийн салбарыг хөгжүүлэх оновчтой шийдэл, боломжийг хамтдаа эрэлхийлсэн үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Мөн энэ үеэр Голомт банк, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар нь гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд аж ахуй эрхлэгчид болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах том төслийн эхлэлийг амжилттай тавилаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд цаашид Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй жижиг, дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, байгууллагууддаа зориулсан олон арга хэмжээг хэрэгжүүлж, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг тэдэнд хүргэхээр төлөвлөөд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 5 цаг 8 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 5 цаг 35 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 5 цаг 42 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 5 цаг 51 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 6 цаг 53 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 7 цаг 4 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 7 цаг 50 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 8 цаг 31 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 8 цаг 40 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 9 цаг 20 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 11 цаг 26 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 11 цаг 45 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 12 цаг 2 мин Хулгайтай тэмцэхээ боль! 12 цаг 20 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 12 цаг 38 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 12 цаг 45 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 13 цаг 1 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 13 цаг 6 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 13 цаг 11 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 13 цаг 16 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top