x

Ч.Хүрэлбаатар: Намайг муулах яах вэ. Хөрөнгө оруулагч нараа үргээгээд, өндийж байгаа эдийн засгаа хорлочих вий!

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг өчигдөр орой хятад иргэдийн хамт архидан согтуурч, мөрийтэй тоглож байна гэх мэдээллийн ASU.MN сайт олон нийтэд мэдээлсэн. 

Тэгвэлд энэ асуудлаар сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хаягтаа дараах тайлбарыг хийжээ. 

Тэрээр "БНХАУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан арга хэмжээнд оролцоод тарахад үүдэнд сэтгүүлч асуулт асуухад нь хариулт өгчхөөд явсны дараа архи ууж, согтуурч, мөрийтэй тоглосон гэсэн гүтгэлэг явуулж эхэлжээ.

Хариу өгье:

  1. Монгол Улсын чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлсэн БНХАУ-ын компанийн төлөөлөлтэй өнөөдөр ордонд уулзаж манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, манай хоёр орны хамтын ажиллагааны талаар ярьж санал солилцсон.

  2. Үүний дараа манай яам дээр Чөлөөт бүстэй холбоотой хууль эрхзүйн орчин, бодлогын талаар албан ёсоор танилцуулга хийж, асуултад хариулсан байдаг.

  3. Орой Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны албаны хүмүүстэй хамт арга хэмжээнд оролцож, Монгол Улсад хөрөнгө оруулах талаар албан бус яриаг өрнүүлж, Монголоо магтаж, монголчуудаа дөвийлгөж сууж байлаа. 

  4. Арга хэмжээнд би нэг цаг 30 орчим суухдаа юун архи дарс уух, тоглох, манай хоёр орны хамтын ажиллагаа, айлчлалуудын талаар ярьж байлаа. 

Ийм л юм болсон. Ингэхэд үүнийг согтуурсан, мөрийтэй тоглосон гэж гүтгэж харлуулах нь арай хэтэрнэ ээ. Намайг муулах ч яах вэ? Муулуулаад, гүтгүүлээд, доромжлуулаад сурчихсан юм. Хөрөнгө оруулагч нараа үргээгээд өндийж байгаа эдийн засгаа хорлочих вий дээ" гэжээ. 

Мөн тэрээр тухайн үед шууд дамжуулсан нэр бүхий мэдээллийн хэрэгслийг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдсэн байна. Энэ талаар "БНХАУ-ын Элчин сайдын албаны хүмүүс ихэд гайхаж яагаад ингэж гүтгэж байгааг асууж байна лээ. Хоёр улсын хооронд сэв суулгах юм болж байна" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Zochind (162.158.155.182)
    Hahahah, hytadiin elchin saidiin yamniihan gaigaj bn lee ch gh shig, huuhed huurch bgaam shig, ugaasaa hytaduud chin mnai yam tamgiin gazriin medee medeellig bidnees iluu turuuleed medchihdeg l yum bn lee shs, ta nar l helj yrij bgaa shd. Baliar, harahaas oi gutam, shal sogtuu bsan bj, uudaggui ch gh shig
    2023 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (172.69.252.154)
    яаж ийм юмнууд дипломтой болдог байна аа
    2023 оны 05 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 16 цаг 35 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 16 цаг 44 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 16 цаг 49 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 19 цаг 19 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 19 цаг 28 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 19 цаг 31 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 20 цаг 13 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top