x

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Украинд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ амлав

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ирэх тавдугаар сард G7 бүлгийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахынхаа өмнө Украины нийслэл Киев хотноо гэнэтийн айлчлал хийж, Укрианд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ амлав.

В.Зеленскийтэй уулзсаныхаа дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр К.Фүмио Украины Ерөнхийлөгчийг Хирошима хотноо болох G7 бүлгийн дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцохыг урьсан гэдгээ мэдэгдлээ. Мөн Украинд НАТО-гийн сангаар дамжуулан 30 сая ам.долларын өртөг бүхий үхлийн хөнөөлгүй зэвсэг нийлүүлэхээ амлажээ.

Украинд хүрэлцэн ирэх хүртэл нь нууцалж байсан Японы Ерөнхий сайдын айлчлал нь дайн эхэлснээс хойш тус улсад хийсэн К.Фүмиогийн анхны айлчлал болсон бөгөөд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой Шинэ Дели хотноо уулзсанаас нэг хоногийн дараа болсон юм. Японы удирдагчийн хувьд гадаадын улс оронд урьдчилан зарлахгүйгээр айлчлах нь тун ховор тохиолдол юм.

Япон улс энэ онд “Долоогийн бүлэг”-ийг даргалж байгаа бөгөөд ОХУ 2022 оны хоёрдугаар сард хөрш улс руугаа довтолсноос хойш тус бүлгийн орнуудын удирдагчдаас К.Фүмио л Украинд хараахан айлчлаагүй байсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сард Киевт айлчилсан билээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар Москвад даваа гаргаас гурван өдрийн айлчлалаа эхлүүлээд байгаа үед К.Фүмио Украинд айлчилсан юм. Улмаар Японы Ерөнхий сайдын Украинд хийсэн айлчлал Хятадын Засгийн газрын эсэргүүцэлтэй тулгарчээ.

Украинд тохиромжтой цаг үед айлчилна гэж найдаж байгаагаа илэрхийлж байсан К.Фүмио ням гарагт Энэтхэг улсыг зорихынхоо өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, Киевт айлчлах төлөвлөгөө хараахан гараагүй байна хэмээн мэдэгдэж байжээ.

Харин даваа гарагт Н.Модитой хэлэлцээ хийснийхээ дараа К.Фүмио Польшоор дамжин Украинд очжээ. Японы Засгийн газар Киевт хийх Ерөнхий сайдын айлчлалын талаар аюулгүй байдалтай холбоотой шалтгаанаар урьдчилан мэдэгдээгүй бөгөөд хожим нь хэвлэлүүдээр айлчлалын талаарх мэдээлэл цацагдсаны дараа баталсан байна.

Киевт хүрэлцэн ирснийхээ дараа К.Фүмио Буча хотод очжээ. Оросын цэргүүдэд эзлэгдсэнийх нь дараа тус хотоос олон энгийн иргэний цогцос олдсон юм. “Япон улс энх тайвныг сэргээн тогтоохын төлөө Украинд дэмжлэг үзүүлэхийн тулд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргана” гэж К.Фүмио Бучад сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлжээ.

Япон улс Украинд санхүүгийн дэмжлэг санал болгосноос гадна хүмүүнлэгийн болон эмнэлгийн хэрэгслийн тусламж, мөн сум нэвтэрдэггүй хантааз, дуулга зэрэг батлан хамгаалахын хэрэгслүүдийн тусламж үзүүлсэн. Гэхдээ дайны дараах энх тайванч үзэлтэй Үндсэн хуульд Өөрийгөө хамгаалах хүчнийг гадаадын хүчинд цэргийн зэвсэг нийлүүлэхийг хориглосон байдаг тул Токио Украинд зэвсэг нийлүүлээгүй юм.

К.Фүмио зөрчил мөргөлдөөний хөлд нэрвэгдсэн Украиныг сэргээн босгоход дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хоёр орны удирдагчид статус-квог дангаар өөрчлөх гэсэн Оросын оролдлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхийн сацуу хууль дээдлэх зарчимд суурилсан олон улсын дэг журмыг сахин хамгаалахын төлөө хамтран ажиллана гэдгээ баталлаа.

ОХУ-тай найрсаг харилцаатай Хятад улс хямралыг шийдвэрлэхийн тулд яриа хэлэлцээ хийхийг уриалаад байгаа энэ үед Украинтай холбоотой асуудлууд нь Хирошимад болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх гол сэдэв болох төлөвтэй байна.

Мягмар гаригт Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурлын үеэрээ К.Фүмиог шүүмжлээд, олон улсын хамтын нийгэмлэг энхийн хэлэлцээг түргэтгэж, Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой хэмээн мэдэгджээ. “Япон улс нөхцөл байдлыг хурцатгах бус намжаахын төлөө илүү их хувь нэмэр оруулна гэдэгт манай улс найдаж байна” гэж Ван Вэньбинь хэлсэн байна.

Харин АНУ-аас Япон улсад суугаа Элчин сайд Рам Эмануэль “Twitter” хуудсандаа, К.Фүмио Украины ард түмнийг хамгаалж, НҮБ-ын Дүрэмд заасан үнэт зүйлсийг сурталчлах зорилгоор Украинд түүхэн айлчлал хийж байна” хэмээн нийтэлжээ. К.Фүмио лхагва гарагт Польшид дахин очиж, пүрэв гаргийн өглөө Токиод эргэн ирэх төлөвтэй байна гэж Засгийн газрын нэгэн төлөөлөгч мэдээлсэн байна. 

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • хаах (172.69.252.133)
    муу өгөр самурай үхэж далд ороосой
    2023 оны 03 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 4 цаг 56 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 5 цаг 22 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 5 цаг 30 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 5 цаг 39 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 6 цаг 41 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 6 цаг 52 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 7 цаг 38 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 8 цаг 19 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 8 цаг 28 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 9 цаг 8 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 11 цаг 14 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 11 цаг 32 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 11 цаг 49 мин Хулгайтай тэмцэхээ боль! 12 цаг 8 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 12 цаг 25 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 12 цаг 33 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 12 цаг 49 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 12 цаг 54 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 12 цаг 59 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 13 цаг 3 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top