x

Д.Баянжаргал: Нөхрийг маань суллачихаад буцаагаад хорьсон прокурор, шүүхийн шийдвэрт маш их гомдолтой байна

Хөх хотын консул асан, лайвчин Д.Мөнх-Эрдэнийг шүүхээс өнгөрсөн долоо хоногт сулласан билээ. Гэвч түүнийг өчигдөр гурав дахиа цагдан хорьжээ. Энэ талаар Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргалаас тодрууллаа.

-Д.Мөнх-Эрдэнийг шүүхээс өнгөрсөн долоо хоногт сулласан. Өчигдөр буцаад хорьчихож. Юу болов?

-Нөхөр маань өнгөрсөн долоо хоногт суллагдаад шүүхээс зааж өгсөн маршрутынхаа дагуу гэр-лагер-сургууль-эмнэлэг явдаг болсон. Өөр хаашаа ч яваагүй. Өдөр бүр шүүх дээр очиж бүртгүүлдэг. Өнөөдөр өглөө /өчигдөр/ бид хоёр бүртгэлээ хийлгэчихээд гэртээ дөнгөж орж иртэл өмгөөлөгч маань ярьсан. Д.Мөнх-Эрдэнийг сулласан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж прокурор нь гомдол гаргасан тухай хэллээ.

Шүүх нэгэнт хуулиа хараад шийдвэрээ гаргаж сулласан болохоор нэг их юм бодсонгүй, шүүх дээр явж очлоо. Гэтэл шүүх хурал хийгээд л нөхрийг маань буцаагаад хорьчихлоо. Үнэхээр юу ч хэлж чадахгүй байна. Маш их гайхаж цочирдлоо. Өмгөөлөгч маань ч гайхаж байна.

-Нэг хүнийг ойрхон гурван удаа бариад хорьчихлоо. Ар гэрт нь хүнд тусч байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Өмнө нь баригдахад хүүхдүүд маань ямар хэцүү байдалд оров. Шилжилтийн насны хөвгүүд маань маш их цочирдсон. Ууртай бухимдалтай, юу ч ярихгүй маш хэцүү байдалтай өдөр хоногуудыг өнгөрөөлөө. Өнгөрсөн долоо хоногт суллагдахад нь бид ямар их баярлав. Гэтэл дахиад хорьчихсон талаар дуулсан хөвгүүд маань бүр хэцүү болчихлоо. Жаахан охин маань аавыгаа дахиж хоригдсоныг мэдээгүй яваа. Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна.

-Д.Мөнх-Эрдэнийг суллах шийдвэрийг шүүх хэдхэн хоногийн өмнө гаргасан. Буцаагаад хорьж байгаа нь шүүх өмнө нь гаргасан шийдвэрээ хууль бус байсан байна гэж үзэж байгаа явдал боллоо гэж олон нийт дүгнэж байна?

-Хүний эрх талаасаа аливаа хэрэгт хүнийг олон сараар хорих эрхгүй байдаг. Гэтэл суллаад л хориод л байдаг хууль шүүхийн шийдвэр гэж юу гэсэн үг вэ.

Нөхөр маань бараг 70 гаруй хоног хоригдчихлоо. Сая гарахдаа бие нь тааруухан байсан. Овоо нэг босгож ядах гэж байтал дахиад л хорьчихлоо. Монголын прокурорын байгууллага, шүүх байгууллага яаж ажиллаад байна вэ. Ямар ч хорих үндэслэл байхгүй. Хуулиа мэддэггүй Ерөнхий шүүгч байдаг юм байна. Хүнийг хорьж л байвал ямар ч хамаагүй арга хэрэглэнэ гэдэг прокурор байдаг юм байна. Үнэхээр гомдолтой байна. Захиалгатай ажиллаж байгаа нь харагдаж байна шүү дээ. Надад ингэж хардахаас өөр арга алга.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 14 цаг 54 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 3 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 15 цаг 8 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 17 цаг 38 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 17 цаг 47 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 17 цаг 50 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 18 цаг 32 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top