x

УИХ-ын гишүүд Ерөнхийлөгч хоригийг дэмжиж, Н.Учралын санаачилсан хуулийг буцаах уу?!

Өнөөдөр УИХ-ын Хаврын чуулган нээлтээ хийнэ.

Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүхэлд нь хориг тавьсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль багтаагүй байгаа хэдий ч, дундуур нь оруулж хэлэлцэх нь тодорхой юм. 

ЦХХЯ-ны сайд, УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан билээ. 

Тус хуулийн төслийг намрын чуулганы сүүлийн хоёр өдөр машиндан баталсан нь нийгмийн сүлжээнд хүний үг хэлэх эрхийг боогдуулж байна хэмээн иргэдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, Ерөнхийлөгч хуулийн төсөлд бүхэлд нь хориг тавьсан юм. 

Ерөнхийлөгчийн хоригын талаар тухайн өдөр ЦХХХ-ны сайд Н.Учрал "Энэ хуулийг батлах цаг нь арай болоогүй гэдгийг ойлголоо. Ерөнхийлөгчийн хоригыг хүндэтгэн хүлээн авч байна. Гэхдээ үзэл санаа, үнэт санаанаасаа ер ухраагүй. Цахим залилан гэхэд 99,8 хувиар өссөн гэсэн тоо үзүүлэлт байна. 18 тэрбум төгрөгийн хохирол нэг жилийн дотор учирсан. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах гэсэн, хохирогчдийг хамгаалах гэсэн эхний алхам энэ хууль байсан. 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр УИХ-аас "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах" тухай хуулийг баталж, УИХ-ын дарга 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр ёсчилж, нэгдүгээр сарын 26-ны өдөр ЕТГ-т хүргүүлж тав хоногийн хугацаанд шийдвэрлэх ёстой учраас хоёрдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлэх байсан. Дахиж энэ хуулийн төслийг өргөн барих асуудал өнөөдөр ярихад эрт байна. Цаг хугацаа хэрэгтэй юм байна" гэж байсан юм.

Дашрамд, Ерөнхийлөгч тус хуульд хориг тавьсан ч УИХ хүлээж авахгүй байх боломжтой. Парламентийн түүхэнд ийм тохиолдол цөөнгүй удаа гарч байсан билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш Өчигдөр 13 цаг 47 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 13 цаг 37 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ Өчигдөр 13 цаг 33 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ Өчигдөр 11 цаг 03 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 10 цаг 54 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов Өчигдөр 10 цаг 51 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... Хулгайтай тэмцэхээ боль! П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top