x

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Олон Улсын Парламентын Холбооны чуулга уулзалтад оролцож байна

Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 146 дугаар Ассамблейн чуулга уулзалт Бахрейны Хаант Улсын Манама хотноо 2023 оны 03 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэхүү чуулга уулзалтад 120 гаруй улс орон, бүс нутгийн байгууллагын 1100 гаруй төлөөлөгч, ажиглагчид оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар оролцож байна.

Энэ удаагийн хурлаар “Энх тайвнаар зэрэгцэн оршиж, хүртээмжтэй нийгмийг бий болгох нь” үндсэн сэдвээр Ассамблейн нэгдсэн хэлэлцүүлэг хийгдэж байгаа бөгөөд тус чуулга уулзалтаар “Олон улсын хэмжээнд кибер халдлага болон кибер гэмт хэрэгтэй холбогдон гарч буй шинэ эрсдлүүд”, “Ойжуулах ажлыг эрчимжүүлж, нүүрстөрөгчийн хийг багасгахад дэлхийн улс орнуудын парламентийн оролцоо, хүчин зүтгэл” зэрэг хоёр тогтоолын төслийг хэлэлцэн батална. Дэлхийн улс орны парламентын төлөөлөгчид олон улсад тулгамдаад буй бүс нутаг, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн агшилт гэх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бодит алхам, шийдлүүдийг санаачлах, парламентын хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг эрчимжүүлэхийг зорин ажиллаж байна.

Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан болон Залуу парламентчдын форум, Тогтвортой хөгжлийн байнгын хороо, бүс нутгийн салбар хуралдаануудад оролцож, хурлын баримт бичигт саналаа тусган ханган ажиллаж байна.

Дэлхийн улс орнуудын парламентыг бүхэлд нь нэгтгэсэн ОУПХ нь анх 1889 онд Франц Улсын нийслэл Парис хотноо байгуулагдсан бөгөөд өдгөө 178 орны парламент, 14 хавсарга (бүс нутгийн парламентын холбоо) гишүүнтэй. ОУПХ нь улс орнуудын парламент болон парламентын гишүүд хооронд харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, олон улсын эрх ашгийг хөндсөн, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийж, зөвлөмж, тогтоол гарган парламентуудын үйл ажиллагааг энэ чиглэл рүү хандуулах үндсэн зорилготой байгууллага юм.

Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид ОУПХ-ны Ерөнхийлөгч Дуартэ Пачеко, ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон, Австрали Улсын Төлөөлөгчдийн танхимын дарга, Бүгд Найрамдах Ангол Улсын Үндэсний Ассамблейн дарга, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Бүгд Найрамдах Гамби Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Бүгд Найрамдах Казахстан Улсын Сенатын гишүүд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүд, Тайландын Хаант Улсын Сенат болон Төлөөлөгчдийн танхимын гишүүд, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабхагийн гишүүн, Япон Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүд зэрэг албаны хүмүүстэй уулзаж, Ассамблейгаар хэлэлцэж буй асуудал болон хоёр талын парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 9 цаг 36 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 11 цаг 25 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 13 цаг 57 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 14 цаг 47 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 15 цаг 29 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 15 цаг 36 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 16 цаг 3 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 16 цаг 42 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top