x

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганд Үндэсний сайн дурын илтгэлээ танилцууллаа

Нью-Йорк хотноо энэ оны гуравдугаар сарын 6-17-ны өдрүүдэд чуулж буй НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганы хүрээнд Бразил, Йордан, Кот д’Ивуар, Монгол, Саудын Араб, Украин, Чили зэрэг долоон улс “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангахад тулгарч буй сорилт, боломжууд” хянан хэлэлцэх сэдвээр үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулж байна.

Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар энэ 3 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын сайн дурын илтгэлийг танилцуулав.

Дэд сайд П.Зулпхар манай улсын Засгийн газар “Алсын хараа 2050” хөгжлийн урт хугацааны бодлогын хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн 5 дугаар зорилт дахь “жендэрийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх” чиглэлээр хууль эрх зүйн орчныг бэхжүүлж, хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах чиглэлээрх хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тухайлбал, Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлан хэрэгжүүлснээр хөдөөгийн эмэгтэйчүүдийн онцлогийг хөдөлмөрийн харилцаа, нийгмийн халамжийн тогтолцоонд тусган харгалздаг болсон төдийгүй малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхэлж буй бизнес, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн талаар дэд сайд П.Зулпхар дурьдав.

Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа ажлын байрыг эмэгтэйчүүдэд ээлтэй орчин байлгах, чингэхдээ ажлын байран дахь бэлгийн дарамтаас ангид байлгахын сацуу хүүхэд харах, асрах нөхцөл боломжийг сайжруулахад анхаарсныг мөн онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар КОВИД-19 цар тахлаас улбаалан нийгэм, эдийн засгийн салбарт гарсан сөрөг үр дагаврыг арилгах хүрээнд хөдөөгийн эмэгтэйчүүд, охидод чиглэсэн нийгэм, эдийн засаг, боловсролын үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоход анхаарахын сацуу жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр иргэний нийгэм, түнш болон хандивлагч улсууд болон НҮБ, түүний системийн байгууллагуудтай улам идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Манай улсын сайн дурын илтгэлийн түнш улс буюу Канад, Киргизстан Улсын төлөөлөгчид далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөдөөгийн эмэгтэйчүүдэд тулгарч буй хүндрэл, бэрхшээл болон шийдэл, хүүхэд асрах үйлчилгээ болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх үйлчилгээний талаар асуулт тавьж, санал солилцов.

Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулган энэ оны гуравдугаар сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 9 цаг 54 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 11 цаг 43 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 14 цаг 15 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 15 цаг 5 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 15 цаг 47 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 15 цаг 54 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 16 цаг 21 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 17 цаг 0 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top