x

П.Цэнгүүн: Хэцүү үед бизнесмэнүүдээ торгохоор хэрэглэгчдэд яаж тусдагийг харуулах гэж гурилынхаа үнийг нэмсэн

“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүнтэй цөөн хором ярилцлаа. ШӨХТГ-аас тус компанид торгууль тавьсантай холбоотойгоор “Алтан тариа” гурилын үнийг нэмэгдүүлнэ гэж тэрбээр мэдэгдээд байгаа юм.

-ШӨХТГ-аас “Алтан тариа” ХХК-ийг торгосныг тодруулахгүй юу?

-ШӨХТГ-аас манайхыг гурилын үнийг нэмсэн гэж өнгөрсөн оны есдүгээр сараас хойш шалгаж байгаа. Шалгалтанд шаардлагатай баримт материалыг цаг тухайд нь бид гаргаж өгөөд явсан. Саяхан шийдвэр нь гарлаа. Тэр шийдвэр нь биднийг гурилын үнийг үндэслэлгүй нэмсэн, хэрэглэгчийг хохироосон хууль бус худалдааны арга хэрэглэсэн гэж торгосон. ШӨХТГ-ын энэ торгууль нь Монгол Улсын хуульд огт нийцэхгүй, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байгаа.

-Торгуультай холбоотойгоор бүтээгдэхүүнийхээ үнийг нэмнэ гэсэн таны байр суурь олон нийтийн анхаарлыг нэлээд татаж байна. ШӨХТГ-ын үйлдэл яагаад гурилын үнэ нэмэхэд хүргэчихэв?

-Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль дүрмээр бол аливаа хувийн хэвшил, компани бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхийг хориглодоггүй. Нэмсэн тохиолдолд компани тэр үндэслэлээ тайлбарлах шаардлага ч байдаггүй. Хэрэв тэр компани зах зээл дээр давамгай байдалтай биш бол. Манайх давамгай байдалтай компани биш. Тиймээс бид тэр үндэслэлийг тайлбарлах ямар ч шаардлага байхгүй. Тиймээс ШӨХТГ-ын торгууль бол хууль бус шийдвэр. Нөгөө талаас хэрэглэгчийг хохироосон хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж юу яриад байгааг ч ойлгохгүй байна.

-Тэгээд та гурилынхаа үнийг яг нэмчихсэн үү?

-Яахав, бага хэмжээгээр дохио болгож нэмсэн. Нэгдүгээр гурилын үнэ 20 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ бол “Та нарын үйлдэл чинь хууль бус” гэдгийг харуулсан дохио. Цаашдаа ч дураараа дургиж, хуульд байдаггүй үйлдлийг төрийн байгууллагууд хийж болдоггүй юм шүү гэдгийг ойлгуулах үүднээс үнээ нэмсэн.

-Мэдээж үнийн асуудал манай улсад олон жил яригдаж байгаа сэдэв. Аливаа салбарыг чөлөөт зах зээлээр нь хөгжүүлэх ёстой гэж ярьдаг. Гэхдээ гурил бол стратегийн бүтээгдэхүүнд орно. Тиймээс үнийн асуудал олон нийтийн эрх ашиг болоод явчихна шүү дээ...?

-Энэ асуудлаар олон нийтийн дунд өрнөсөн, хүмүүсийн талцаж хуваагдсан асуудал их сонирхолтой зүйлийг давхар харууллаа. Манай нийгэм өөрөө хуучин сэтгэлгээтэй, хуучны үзэл барилтай, социалист үеэрээ сэтгэдэг хүмүүс их байна. Нэг ёсондоо төр бүхий л зүйлд оролцож байна. Гэтэл өнөөдөр бид зах зээлийн эдийн засагтай улс. Үнэ гэдэг бол зөвхөн зах зээлийн эрэлт нийлүүлэлт дээр явагдана гэдгийг ойлгох цаг нь болсон байх.

-Гол нь энэ явдалд хэрэглэгч буруугүй биш үү. Үнийн нэмэгдэл хэрэглэгчийн нуруун дээр л ирнэ?

-Өмнө нь хэлсэн. Ямар ч татвар, НӨАТ, нийгмийн даатгал, онцгой албан татвар, хураамж, ер нь төрөөс хурааж байгаа бүх төрлийн мөнгийг бизнесмэнүүд барааныхаа үнэ өртөгт шингээж явдаг. Тиймээс энэ хэцүү, хямралтай байгаа үед бизнесмэнүүдийг ингэж торгоно гэдэг бол эцсийн дүнд хэрэглэгчдэд ч хүнд тусдаг, давхар торгууль ногдож байгааг ойлгоосой гэдэг үүднээс энэ асуудлыг хөндсөн.

-Та шүүхэд хандана гэв үү?

-Шүүхэд хандана. Шүүхэд хандаад яаж тайлбарлахыг харъя. Монгол Улс хууль дүрэмтэй. Түүнийхээ дагуу шийдэх байх. Ер нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийг хамгаалах ёстой байгууллага нь огт эсрэг, тэсрэг юм хийгээд байгаа юм. Хэрэглэгчийг хамгаална гэчихээд өрсөлдөөнийг маш ихээр боомилдог. Хэрэглэгч бол байнга хямд үнийг сонгож авдаг. Гэтэл хямд үнэтэй байх ёстой гээд үнэ бууруулаад хуйвалдаад байвал зах зээл дээр өрсөлдөөн байхгүй болно. Шинэ санаачилга, шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлдвэрлэгч, шинэ хэрэглэгч, шинэ нийлүүлэгч огт гарч ирэхгүй. ШӨХТГ өөрөө өрсөлдөөнийг хааж боомилсон, эсрэг байгууллага болж хувирчихаад байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 11 цаг 22 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 11 цаг 32 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 11 цаг 36 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 14 цаг 6 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 14 цаг 15 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 14 цаг 18 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 15 цаг 0 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top