x

Л.Гантөмөр: Сөрөг хүчин сайныг дэмжиж, саарыг шүүмжилж ажиллах болно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан Намын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийг хоёрдугаар сарын 20-нд хүлээн авч уулзан амжилт хүсжээ.

Уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар оролцож улс төр, эдийн засаг, парламентын засаглалыг хэрхэн бэхжүүлэх талаар санал солилцсон байна.

Ерөнхий сайд уулзалтын эхэнд "Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол, ХҮН-ын Монгол гэж байхгүй. Нэг л Монгол Улс бий. Тиймээс улс орноо гэр гэж зүйрлэвэл тооно тулж байгаа хоёр баганын нэг болох Ардчилсан намын удирдлагын маргаан шийдэгдлээ.

Өнгөрсөн 30 жилийн улс төр, эдийн засгийн алдаа оноог МАН, АН хамтдаа эргэн дүгнэж, алдаа, оноогоо засаад урагшлах ёстой. Цаашид Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, тогтолцооны гажуудлыг засахад чиглэсэн Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөж байгаа.

Үүнд улс төрийн намууд, иргэдийн оролцоо маш чухал үүрэгтэй. Ялангуяа АН-ын дарга эдгээр асуудалд санаачилгатай ажиллана гэдэгт итгэж байна" гэлээ.  

Өнгөрсөн 30 жилийг дүгнэж, тогтолцооны өөрчлөлт, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох, сонгодог парламентыг бэхжүүлэх, сонгуулийн холимог системийг нэвтрүүлэх, баялгийн тэгш бус хуваарилалтыг халахын төлөө, авлигын эсрэг, төрийн өмчийн хулгайн эсрэг томоохон тэмцлийг эхлүүлэн ажиллаж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж буйгаа АН-ын дарга Л.Гантөмөр илэрхийлэв.

Сөрөг хүчний хувьд сайныг дэмжиж, саарыг шүүмжилж ажиллахаас гадна олон жил ужгирсан тогтолцооны өөрчлөлтийг хийж, нийгмийн салбар бүрийн төлөөллийг парламентад оруулж ирэхийн төлөө улс төрийн намууд гүүр нь болж ажиллах ёстой. Тиймээс АН-ын зүгээс ардчилсан парламентыг бэхжүүлэх, улс төрийн намуудын төлөвшлийг бүрдүүлэхэд МАН-тай санал нэг буйгаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 9 цаг 39 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 48 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 9 цаг 53 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 12 цаг 23 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 12 цаг 32 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 12 цаг 35 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 13 цаг 17 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top