x

Лангуун дээрх үнэ касс дээр зөрвөл хариуцлага хүлээлгэнэ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас 2022 оны наймдугаар сарын 17-ноос 31-нийг хүртэлх хугацаанд супермаркет, хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа холбогдох хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт явуулж, “С” ХХК-ийн сүлжээ дэлгүүрт худалдаалж буй бүтээгдэхүүнээс түүврийн аргаар 10 ширхэг бараа, бүтээгдэхүүний лангуун дээрх үнийг кассын үнэтэй тулгаж үзэхэд “А” ХХК-ийн дээдийн дээр 1 кг гурилын үнэ лангуун дээр 2440 төгрөг, харин кассад бичүүлэхэд 2560 төгрөг гэж зөрүүтэй гарсан тул 5 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

“С” ХХК-ийн зүгээс тухайн үед шинэчлэгдсэн үнийг хэвлэж, лангуун дээр нэг бүрчлэн байрлуулах үед хариуцсан ажилтны алдаа гарснаас бус лангууны бусад хэсэгт дээдийн дээд гурилын шинэчлэгдсэн үнийг байршуулсан байсан, тиймээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан бараа, бүтээгдэхүүний талаарх үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй гэж маргасан боловч анхан шатны шүүхээс худалдан борлуулж буй бараа, бүтээгдэхүүний лангуу болон кассын үнэ дээрх байдлаар зөрүүтэй болох нь тогтоогдсон энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, шийтгэл ногдуулсныг хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээхдээ бараа, бүтээгдэхүүний өмнөх буюу хуучин үнийг солих ажиллагаа хийгдэж байсныг үгүйсгээгүй, гагцхүү ажилтны хариуцлага алдсан эсэхээс үл хамааран лангуун дээр “А” ХХК-ийн дээдийн дээр 1 кг гурилын үнийг 2440, 2560 төгрөг гэж зөрүүтэй байршуулсан бодит нөхцөл байдал нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн, зөв мэдээлэл олж авах, …боломжоор хангагдсан байх”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах барааны нэр төрөл, үнийн талаар бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзлээ.

Иймд лангууны болон кассын үнэ хоорондоо зөрсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах” гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн нь зөв гэж шийдвэрлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 13 цаг 13 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 15 цаг 2 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 17 цаг 33 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 18 цаг 24 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 19 цаг 6 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 19 цаг 13 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 19 цаг 40 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 20 цаг 19 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top