x

Д.Амарбаясгалан: Засгийн газраас Үндсэн хуулийг шинээр бичих санаархал гаргаагүй

Сүүлийн хоёр хоног нийгмийн сүлжээний гол хэлэлцүүлэг болж байгаа Үндсэн хуулийг шинээр бичиж, БНМУ-ыг байгуулах тухай асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Д.Амарбаясгалан:

-"Засгийн газрын зүгээс Үндсэн хуулийг шинээр бичих санаархал гаргаагүй. Улс төрийн намууд, Үндсэн хуулийн судлаач нар Ерөнхий сайд болон холбогдох улс төрийн албан тушаалтнуудад Үндсэн хуулийг ямар хэлбэрээр өөрчилбөл улсын хөгжилд хэрэгтэй юм бэ гэдэг саналаа боловсруулж өгөх хүсэлт гаргасан. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдсан юм. Үндсэн хуулийг биччихлээ гээд шууд батлагдах зүйл биш. Энэ асуудлыг Монголын ард түмэн шийднэ.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр бичих гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Нэмэлт өөрчлөлт гэдэг нь цөөн тооны хэдэн заалтыг өөрчлөх замаар тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд чиглэдэг. Тэгвэл одоогийн хэрэгжиж байгаа хуулийн 35 орчим хувиас илүү хэмжээний өөрчлөлт оруулах бол шинэ Үндсэн хууль өргөн барьдаг.

Шинээр Үндсэн хууль бичээд батална гэдэг нь хэрэгжүүлж чадах зүйл мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Шинэ Үндсэн хууль гаргах тохиолдолд заалт бүрийг нь ярилцаж, богино хугацаанд хийх ажил биш гэдгийг судлаачид хэлж байгаа. Ард түмэн Үндсэн хуулийг шинээр бичих шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тухайн хууль бүтнээрээ бий болтол дор хаяж 2-3 жилийн хугацаа орно.

Манай намын байр суурийн тухайд Үндсэн хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Парламентын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй. Энгийн иргэдийн төлөөлөл парламентад суух боломжийг бий болгох нь юунаас ч илүү чухал гэж үзэн байр сууриа илэрхийлж байсныг та бүхэн санаж байгаа байх.

Ард түмэн, улс төрийн намууд мажоритар тогтолцоог олон жил шүүмжилж ирсэн. Өнөөдрийн энэ нөхцөл байдлын шалтгаан нь уг тогтолцоо байхыг үгүйсгэхгүй. Учир нь нэг тойрог дээр өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн хамгийн өндөр саналыг авсан хүн нь парламентын гишүүнээр сонгогддог. Хамгийн өндөр саналыг авч байгаа буюу хуучин сонгуулийн хуулиар 25 хувиас дээш олонхын саналыг авсан бол гишүүн болдог. 75 хувьд нь сонголтоо хийсэн иргэдийн төлөөлөл парламентад сонгогдохгүй байгаа юм.

Ард нийтийн санал асуулга явуулж, иргэд дэмжиж байгаа тохиолдолд шинэ Үндсэн хуулийг батлах боломжтой" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 1 цаг 17 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 26 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 1 цаг 31 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 4 цаг 1 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 4 цаг 10 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 4 цаг 13 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 4 цаг 55 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 23 цаг 7 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top