x

ФОТО: Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

Өмнөд Суданд НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны 11 дүгээр ээлжид үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мото буудлагын батальоны хоёрдугаар цуврааны бие бүрэлдэхүүн өчигдөр орой эх орондоо иржээ.

Тэд нэг жилийн хугацаатай үүрэг гүйцэтгээд ирж байна.

ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг цаг агаарын болон цагийн байдлын хүнд нөхцөлд энхийг сахиулах ариун үүргээ амжилт дүүрэн гүйцэтгэсний зэрэгцээ өөрийн эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг улам өндөрт өргөж, “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээх бахархалт алдрыг дуурсгаж чадсанд талархал илэрхийлэв.

“UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мото буудлагын батальоны эхний ээлжийн бүрэлдэхүүн өнгөрсөн сарын 15-нд эх орондоо ирсэн юм.

Энхийг сахиулагчдын цалин хөлсний тухайд "Цэргийн алба хаагч нар ажиллагааны оронд үүрэг гүйцэтгэхдээ Монголд авч байсан цалингаа 100% авдаг. Харин хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа НҮБ-аас тогтоосон нөхөн төлбөрийг л авдаг.

Ажиллагааны оронд томилогдож, үүрэг гүйцэтгэх сургалт бэлтгэл, тухайн бүс нутагт очих хүртэлх үйл ажиллагааг Батлан Хамгаалах Яам хариуцдаг.

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль, Засгийн газрын тогтоолоор нөхөн төлбөрийн 30 хувийг сургалт, бэлтгэлийг хангахад, 70 хувийг нь цэргийн алба хаагчид олгох талаар заасан байдаг" хэмээн салбарын сайд Г.Сайханбаяр тайлбарлажээ.

2002 оноос эхлэн 20 жилийн хугацаанд давхардсан тоогоор Зэвсэгт хүчний болон цэргийн байгууллагуудын 20,300 орчим алба хаагч дэлхийн 10 гаруй улсад энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 2 цаг 17 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 3 цаг 8 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 3 цаг 50 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 3 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 4 цаг 24 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 5 цаг 3 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 20 цаг 8 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 20 цаг 34 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 20 цаг 42 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 20 цаг 51 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 21 цаг 53 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 22 цаг 4 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 22 цаг 50 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 23 цаг 31 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 23 цаг 40 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Өчигдөр 10 цаг 52 мин Хулгайтай тэмцэхээ боль! Өчигдөр 10 цаг 34 мин
iИх уншсан
Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль!
Top