x

"Чингис хаан" одонг монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт хүртээхээр боллоо

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрөөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөр "Чингис хаан" одонг гардуулдаг уламжлалтай. 

Тэгвэл энэ жил "Чингис хаан" одонг АНУ-ын иргэн, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд болон Доктор, профессор Д.Доржготов нарт хүртээхээр болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр зарлалаа.

"Чингис хаан" одонг гадаад улсын иргэн анх удаа хүртэж байгаа нь энэ бөгөөд мөн анх удаа хоёр хүнд зэрэг олгох гэж байна.

Энэ талаар ЕТГ-ын Тамгын газрын дарга Я.Содбаатар "Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж, хоёр эрхэмд төрийн дээд одон Чингис хаан одонг гардуулах болсныг дуулгаж байна. Энэхүү хоёр эрдэмтэн түүх соёл, байгаль судлалын салбарт ажилласан. Энэ жил Монголчууд бидний хувьд онцгой түүхэн жил болж байна. Энэ хүрээнд АНУ-ын эрдэмтэн Жэк Уэтерфордийг шагнахаар болсон. Монголын түүх соёл, Чингис хаан, эзэнт гүрний талаар олон бүтээл туурвисан. Түүний 2004 онд гаргасан “Чингис хаан” бүтээл шилдэг бүтээлээр шалгарч, энэ бүтээлээр Чингис хаан болон дэлхийн түүхэнд үлдсэн ойлголтыг залруулж, Чингис хаан бол өнөөгийн ертөнцийг үндэслэслэсэн  их хаан юм гэдэг үзэл санааг дэвшүүлсэн. Мөн 2010 онд “Монгол хатдын нууц товчоо” номын зургаан улсын хил дээр туурвисан. Мөн “Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд” гэх гайхалтай бүтээлийг туурвисан билээ. 

Дараагийн эрхэм бол Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов гуай. Тэрээр хөрсний гарал үүсэл, газар зүй ангилал, онолын суурь судалгаанд анхаарч, олон арвин бүтээл гаргасан. Монгол орны хөрс хэмээх алдарт судалгааны бүтээлээ хэвлүүлж байсан. Монголын нэвтэрхий толь, Монголын байгаль орчны нэвтэрхий толь гэх бүтээлүүдэд оролцсон. Д.Доржготов гуай 1798 оноос хойш Монголын шинжлэх ухааны салбарт төдийгүй газар зураг зүйн салбарт олон гавьяа байгуулсан. Маргааш Чингис хааны бахархлын өдөр холбогдох хууль журмын дагуу одонг олгоно" гэлээ.


Доктор, профессор Д.Доржготов нь Академич, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор. Тэрээр 1974 онд “Монгол орны хөрсний 1:2 500 000 масштабтай зураг”-ийг анх удаа зохиож хэвлүүлснээс хойш олон зуун бүтээлээ нийтийн хүртээл болгосон бөгөөд эдгээр бүтээлүүдээрээ дэлхийн олон оронд үнэлэгдсэн газарзүйн салбарын тэргүүлэх эрдэмтэн юм. 

Мөн Монгол Улсад хөрсний газар зүйн судалгааг үндэслэгчдийн нэг Москвагийн их сургуулийг энэ мэргэжлээр төгссөн анхны гурван хүний нэг юм. Академич Д.Доржготов нь монголд анх удаа хөрсний зургийг зохиосон, Монголын хөрсний ангиллыг анх удаа бүрэн дүүрэн боловсруулж тодорхойлсон, Монгол орны хөрс газарзүйн мужлалыг анх удаа боловсруулсан, Монгол орны усны ай сав газруудын хөрсний ус, физик шинж чанар, Монгол орны хөрсний нөөцийг тодорхойлж, хөрсний ангилал, чанарын үнэлгээг хийсэн билээ.

АНУ-ын иргэн, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд нь АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор, “Нью-Йорк Таймс”-ын өндөр борлуулалттай номын зохиолч, монголч эрдэмтэн Жак Уэтерфордыг бид “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” (Genghis Khan and the Making of the Modern World), “Монголын иx хатдын нууц товчоо” (The Secret History of the Mongol Queens) зэрэг номуудыг бичиж дэлхий дахинаа хүргэсэн нэгэн билээ. 

Тэрээр АНУ-ын Өмнөд Каролина мужийн Колумбиад төрж, Өмнөд Каролинагийн их сургуулийг 1967 онд улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд социологи, антропологийн чиглэлээр мастер, доктор хамгаалсан аж. Өдгөө Уэтерфорд Монгол болон Өмнөд Каролинад ирж очин судалгаа, бүтээл гаргадаг юм.


"Чингис хаан" одонг олгодог болох шийдвэрийг анх 2005 онд гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 14 цаг 47 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 14 цаг 56 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 15 цаг 1 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 17 цаг 31 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 17 цаг 40 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 17 цаг 43 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 18 цаг 25 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top