x

Metaverse орчны Metaland төсөл дээр Голомт банк виртуал салбараа нээлээ

2021 онд Фэйсбүүк шинэчлэл хийж, нэрээ Meta болгосноор Metaverse-ийн талаар ойлголт дэлхий нийтийн сонирхлыг татаж эхэлсэн. Metaverse бол бидний одоо хэрэглэж буй интернэт орчны илүү хөгжингүй хувилбар бөгөөд энэхүү виртуал орчин нь бидэнд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран ажиллаж, суралцаж, хөгжилдөх боломжийг хамгийн бодитоор олгох юм.

Дэлхийн хөгжсөн орнууд Metaverse орчинд өөрийн виртуал улс, хотуудыг байгуулж, томоохон компани, бизнесүүд ч үүнд нэгдэн үйл ажиллагаагаа явуулахаар уралдаж байгаа хэдий ч бодитоор хэрэгжүүлсэн нь цөөн байна. Монгол Улсад ч Metaverse-ийн хэд хэдэн төслүүд аль хэдийнээ хэрэгжиж эхэлснээс анхлан нээлтээ хийж байгаа нь Metaland төсөл юм. Metaland төсөл нь нийт 2400 гаруй блок газарт, Улаанбаатар хотыг виртуал хэлбэрээр бүтээн байгуулж, шаардлагатай бүхий л үйлчилгээнүүдийг багтаахыг зорьсон томоохон дижитал төсөл юм.

Голомт банк технологийн шинэ шийдлийг ашиглаж, бүхий л орчин нөхцөл, суваг, платформоор дамжуулан харилцагчдад үйлчилгээгээ хүртээмжтэй хүргэх зорилгынхоо хүрээнд Metaland дээр өөрийн виртуал салбараа нээж байна. Ингэснээр бид Metaverse орчинд үйл ажиллагаагаа эхлүүлсэн Монгол Улсын анхны банк болж байгаагаас гадна энэ чиглэлээр олон улсын түвшинд ч тэргүүн эгнээнд бичигдэж байна. Та манай виртуал салбараар үйлчлүүлэн Голомт банкны дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээний заавар, зөвлөгөөтэй танилцах, бүтээгдэхүүний хүсэлт явуулах, харилцагчийн үйлчилгээний ажилтантай уулзаж, мэдээлэл авахаас гадна сонирхолтой сургалт, хэлэлцүүлэгт орох, санхүүтэй холбоотой тоглоом тоглож, мэдлэг мэдээллээ сорих боломжтой.

Metaland дээрх Голомт банкны виртуал салбар нь 2022.11.26-ны өдрөөс эхлэн албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэх болно.

Metaland дээрх Голомт банкны байршил: Талбайн баруун талд, Голомт банкны төв байр

Metaland төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 13 цаг 54 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 14 цаг 3 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 14 цаг 8 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 16 цаг 38 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 16 цаг 47 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 16 цаг 50 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 17 цаг 32 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top