x

Их Британи болон бусад улсуудад томуу, томуу төст өвчлөл эрс нэмэгдэж эхэлжээ

Их Британийн Империал Коллежийн профессор Петер Опеншаув 2022 оны аравдугаар сард “The Guardian” сонины  өгсөн ярилцлагадаа "Сүүлийн гурван жилд хүүхдүүд томуу, томуу төст өвчний халдвараар харьцангуй бага өвдсөн нь  дархлааны зүгээс хүчтэй хариу урвал үзүүлэх чадварыг сулруулсан. Тийм учраас энэ жил томуу, томуу төст өвчин дэлхий дахинд өсөх гол шалтгаан болж байна гэж үзэж байна" хэмээжээ. 

Их Британи зэрэг улсад томуу, томуу төст өвчний халдвар авч эмнэлэгт хандаж буй иргэдийн дийлэнх нь 0-5 насныхан болон ахмадууд байна. Учир нь иргэд амны хаалтаа зүүхээ болих, хүн хоорондын зайгаа барихаа больж, гараа угаах заншилаа орхисон. Мөн улирлын томуу, томуу төст өвчнөөр ойрд өвдөөгүйгээс  дархлаа суларсантай холбоотой гэж үзэж байна.

Мөн тэрээр яагаад намар, өвлийн улиралд томуу, томуу төст өвчлөл ихэсдэг талаар тайлбарлахдаа “Гадаа хүйтэрснээс болж hypothermia буюу биеийн температур унаж, дархлааны эсүүд халдварын эсрэг үр дүнтэй ажиллах чадвар буурдаг. Мөн агаарын чийг буурсанаар хамрын салстнаас авахуулаад амьсгалын дээд замын салст хуурайшиж, тэнд байх дархлааны эсүүдийн хамгаалах чадвар буурдаг нь халдварт өртөх нэг шалтгаан болдог. Намрын улиралд дэлхийн дийлэнх оронд хичээл ба цэцэрлэг эхэлдэг нь мөн олон хүүхэд халдвар авах эрсдэл үүсгэдэг байна” гэдгийг онцолжээ.   

Үүнээс гадна АНУ-д хүйтний улирал эхэлсэнээс хойш томуу, томуу төст өвчний тохиолдол эрс нэмэгджээ. Тус улсын томуу, томуу төст өвчлөлийн тандалтаас харахад 0-5 насны хүүхдийн томуу, томуу төст өвчлөлийн эмнэлэгт хэвтэлт эрс нэмэгдэж, эмнэлгийн орны ачаалал дүүрчээ.

Мөн энэ төрлийн өвчнөөр нас барсан иргэдийн 80 хувь нь томуугийн вакцин хийлгээгүй байгааг анхааруулсан байна.

Тэгвэл Монгол Улс дахь томуу, томуу төст өвчний өнгөрсөн долоо хоногийн тоон үзүүлэлтийг харвал тус өвчнөөр өвдсөн иргэдийн 87,6 хувийг 15, үүнээс 60,4 хувийг дөрөв хүртэлх насны насны хүүхэд эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 5-9 хүртэлх насныханд 1,4 хувиар нэмэгдэж, бусад насны бүлэгт 0,2-0,7 хувиар тус тус буурсан байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 91,4 хувь нь 15 хүртэлх, үүнээс 78,9 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд байна. ХӨСҮТ-ийн тандалтын мэдээнээс харахад хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг томуугийн А, В хүрээний вирусын тархалт баг ба харин томуу төст энтеровирус, бока вирус синцитал вирус орчилд байна.

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА

  • Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах;

  • Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх;

  • Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх;

  • Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх;

  • Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх;

  • Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх;

  • Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх;

  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх;

  • Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших;

  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 8 цаг 17 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 10 цаг 6 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 12 цаг 37 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 13 цаг 28 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 14 цаг 10 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 14 цаг 17 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 14 цаг 44 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 15 цаг 23 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top