x

Иргэд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулахыг шаардаж Сүхбаатарын талбай дээр цуглана

Д.Сарангэрэл сайдын хэлсэн "УЛНЫ АЙЛ" гэх доромж үг иргэдийг бухимдуулж, түүнийг огцруулахыг шаардаж эхэллээ.

Өчигдөр Төрийн ордонд болсон "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын сайд Д.Сарангэрэл "Манай яамныханы хэлдгээр улны айлууд гэж нэрлэдэг 1500 өрхийг ядуурлаас гаргах зорилт тавьж байна. Өөрөөр хэлбэл, үнэхээр ядуу байгаа айл өрх. Ядуу гэдэг үг хэрэглэхээ больж, эмзэг бүлэг, зорилтот бүлэг гэж байгаа юм. Гэхдээ миний найз эмзэг бүлгийн хүн гэлтэй нь бишдээ, ядуу гэдгээрээ явах нь зөв гэж би бодоод байгаа юм" хэмээн хэлсэн. 

Харин энэ талаар ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр "Дэд сайд, сайд байхдаа "улны айл" гэж сонсож байгаагүй шүү! 50 саяыг 50 төгрөг мэт, зайсангийн хаягдал бродюраар гэр хорооллыг гоёно гэж ярьдаг дарга нар мөнгөний мэдрэмжгүй бөгөөд нийгмийг кастын системтэй хардаг болоо юу даа! Нийгэм үргэлж ингэж нулимуулдаг байхгүй дээ!" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Өөрөөр хэлбэл, яамныхан тэгж ярьдаг байсан гэснийг ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр үгүйсгэж буй юм.

Харин одоогоор Д.Сарангэрэлийн өмнөх сайд А.Ариунзаяа энэ талаар байр сууриа илэрхийлээгүй байна.

Сайд хүн иргэдээ доромжилсон нь нийгмийн бухимдлыг төрүүлж, нийгэмд анги давхарга үүсгэж буйд иргэд бухимдаж буйгаа хүчтэй илэрхийлж байна. Мөн өнөөдөр 11:00 цагт ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулахыг шаардаж иргэд Сүхбаатарын талбай дээр цуглахаар болжээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлийн 14.2 дахь хэсэгт "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэж заасан байдаг. 

Дашрамд, яг энэ үндэслэлээр Монгол-Оросын хамтарсан Гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөхөөр болсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарсайхан олон нийтэд мэдээлж байсан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 5 цаг 0 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 6 цаг 49 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 9 цаг 20 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 10 цаг 11 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 10 цаг 53 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 11 цаг 0 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 11 цаг 27 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 12 цаг 6 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top