x

МАН-ын удирдлагууд Х.Баттулгатай ял наймаалцсан нь үнэн болохыг С.Эрдэнэболд батлав

АН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох Ардчилсан залуучуудын холбооноос өчигдөр нэгэн сонирхолтой мэдээллийг хийв. Тус холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд энэ удаа АН-ын дарга С.Эрдэнийг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 буюу “Эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглах” гэмт хэрэгт буруутгаж, АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нь үнэн болохыг мэдээллээ. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд түүний эсрэг ямар нэг хэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй болохыг АТГ болон прокурорын байгууллагаас тодруулжээ.

Ингэхдээ “АН-ын 200 мянган гишүүний нэр төрд сэв суулгасан С.Эрдэнэ, Х.Баттулга нартай холбоотой гэмт хэргийн мөрдлөг явуулж байгаа эсэхийг тодруулахаар хуулийн байгууллагад хандаж тодруулга мэдээлэл авлаа” гэсэн байна. Товчхондоо өнгөрсөн таван сараас хойш эрх баригчдын зүгээс хийж ирсэн “Х.Баттулгыг Хөгжлийн банкны зээл, төмөр замын хэргээр АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэх мэдээлэл үүгээр няцаагдав.

Өөрөөр хэлбэл, эрх баригч нам Х.Баттулгатай “ял наймаалцсан байж болзошгүй” гэх хардлага бүрэн нотлогдов. Ердөө сарын гаруйхны өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хэлсэн “Төмөр замыг гацааснаас болж үүссэн 80 их наядын хохирлыг Х.Баттулгаас нэхэмжилнэ” (Үүний дараа Цэцийн шийдвэр гарч, эрх баригч намын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хоёрхон жилийн өмнө халсан “давхар дээлээ” дахин нөмөрсөн билээ. Ард нь хэн байсан тухай энд ярих нь илүүц биз) гэх үгний үсэрсэн шүлс нь хатаж амжаагүй байхад өөрсдийн мэдэлд ажилладаг хуулийн байгууллагуудаар дамжуулан хэлсэн үгнээсээ буцлаа. Х.Баттулга МАН-тай ял наймаалцсан гэдэг нь үнэн болж таарав.

Тэгээд ч АН доторх тамганы маргаан эцэслээгүй байхад "Х.Баттулга гэмт хэрэг хийгээгүй, С.Эрдэнэ л гэмт хэрэгтэн" гэх мэдэгдлийг намын залуус хийж байгаа нь яавч "гэм зэмгүй" гишүүдийн гомдол санал биш байх. Харин Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн эрх баригч намаас АН-ын эсрэг явуулж буй "хагарлын менежмент" гэдэг нь ойлгомжтой. АН-ын тамганы хэрүүл АН-ын биш, МАН-ын эрх ашиг болж хувирсан нь үнэн юм байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • С.ЭРДЭНЭБОЛД (172.69.252.132)
    ОРОСЫН ХАРХ ЖЕНКО АН БАЙТУГАЙ АРДЧИЛАЛЫН ТЭМБҮҮ !!!
    2022 оны 09 сарын 29 | Хариулах
  • Шагдах (172.69.252.132)
    Үнэхээр Баттулга өөрийн хийсэн бүхнээ далдлах гэж луйвар хийж дуусч байна шүү. Энэ хүнд хийсэн бүхнийх нь ялыг үүрүүлэх ёстой. Ард түмэн энэ хүний алдааг хүлээлгэхийг маш ихээр хүлээж харж байна. Шударга үнэн гэж байна уу.
    2022 оны 09 сарын 28 | Хариулах
  • Шагдах (172.69.252.132)
    Үнэхээр Баттулга өөрийн хийсэн бүхнээ далдлах гэж луйвар хийж дуусч байна шүү. Энэ хүнд хийсэн бүхнийх нь ялыг үүрүүлэх ёстой. Ард түмэн энэ хүний алдааг хүлээлгэхийг маш ихээр хүлээж харж байна. Шударга үнэн гэж байна уу.
    2022 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (172.69.252.132)
    Ойлгомжтой ш дээ. Новшийн жонхуу ялаа тохирч шагналаа аваа биз
    2022 оны 09 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2 цаг 13 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2 цаг 25 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 3 цаг 7 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 21 цаг 19 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 23 цаг 8 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top