x

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар шинээр байгуулагдсан 29 дүгээр хороонд ажиллалаа

Баянгол дүүргийн хамгийн том нутаг дэвсгэртэй 20 дугаар хороог хоёр хувааж 20, 29 дүгээр хороо болгосон. Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар шинээр байгуулагдсан 29 дүгээр хороонд ажиллаж, хорооны Засаг дарга болон хэсгийн ахлагч, зохион байгуулагч нартай уулзан тулгамдаж байгаа асуудал, цаашид хийх ажлын талаар санал солилцлоо.

Шинээр байгуулагдсан 29 дүгээр хороо нь “Эрин”, “Хархорин”, “Өнөр” хороолол, 46/1, 47 дугаар байр гээд хүн ам ихээр төвлөрсөн хотхонууд ихтэй. Мөн “Хархорин”, “Шинэ Сандэй”, “Барс-2” зэрэг томоохон худалдааны төвүүд үйл ажиллагаа явуулдаг. Шинэ хороо нь 3500 гаруй өрхтэй бөгөөд хороо хуваагдахад хүн амын 70 орчим хувь нь тус хороонд харьяалагдах болсон.

Хорооны алба хаагчидтай уулзах үеэр зайлшгүй анхаарах шаардлагатай зарим саналуудыг хэллээ.

Үүнд:

  • “Хархорин” захын гадна, төв зам дагуу худалдаа эрхэлж замбараагүй байдал үүсгэж байгаа иргэдийг захын удирдлагуудтай ярилцаж тусгай талбай гаргаж өгөх, гүүрний гарцыг амралтын өдрүүдэд нээлттэй байлгах; 
  • Гурвалжингийн гүүрний 2 талын явган замыг засаж сайжруулах, гүүрний доор байдаг том оврын техникүүдийг шилжүүлэх, нурсан даланг яаралтай засварлах;
  • “Эрин” хорооллын урд байрлах даланг тохижуулах, гэрэлтүүлэг нэмэх шаардлагатай байгааг онцолоо.

Хорооны алба хаагчдаас гарсан дээрх саналуудыг хүлээн авч хариуцсан газар, хэлтэстэй нь хамтран шаардлагатай арга хэмжээг авч ажиллах болно.

Энэ бүсэд өмнө нь улсын сургууль, цэцэрлэг огт байгаагүй. Харин Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд хүн ам хамгийн ихээр оршин суудаг “Эрин” хороолол дотор 450 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгтэй болсон. Хотхон дотроо цэцэрлэгтэй болсноор авто замын түгжрэл тодорхой хэмжээнд буурсан гэдгийг хорооны алба хаагчид болон оршин суугчид хэлж байлаа.

Мөн тус хороонд ажиллах үеэрээ ӨЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус ӨЭМТ нь өнгөрсөн онд 20 дугаар хорооны ӨЭМТ-ийн салбар эмнэлэг болж шинээр байгуулагдсан. “Эрин”, “Хархорин” хорооллын оршин суугчдад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж байна.

Энэ үеэр эмч нар “Эрин”, “Хархорин” хороололд залуу гэр бүл олноор амьдардаг. Иймээс нярайн шарлагын аппарат нэн шаардлагатай байдаг гэдгийг онцолж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 10 цаг 37 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 10 цаг 46 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 10 цаг 51 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 13 цаг 21 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 13 цаг 30 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 13 цаг 33 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 14 цаг 15 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top