x

Нара: Улаанбаатрын унаган иргэдийг дуртай газраа амьдар гэж уриалмаар байна

Бидний дунд дуучин Нара нэрээр танигдсан, зөгийн аж ахуй эрхлэгч М.Нарантуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж Хөдөөг хөгжүүлэх гэж хичээж буй залуусаа дэмжихийг уриалав.

Тэрээр өчигдөр өөрийн цахим хуудаснаа таван жилийн турш зөгийн аж ахуй эрхэлж буй Түнхэл тосгонд үүсээд буй газрын асуудал, нутгийн иргэдийн халдлагын талаар ярьсан юм. 

Иргэн М.Нарантуяа "Би таван жилийн өмнө хүүгээ гурван настай байхад ирж зөгийн аж ахуй эрхэлж эхэлсэн. Сайны хажуугаар саар гэгчээр хүн бүрт тэр бүр тохиолдохгүй зүйл боллоо. Би эхний жилээ 70 сая, дараа жил нь 20 саяаар шатаж байж Монголд зөгийн аж ахуйг хөгжүүлэх гэж, хамгийн сайн чанартай байгалийн жинхэнэ цэвэр зөгийн бал гаргах гэж зүтгэж яваа иргэн. Энэ бүхнийг монголын арл түмэн бүгд мэднэ. Тэр дундаа Түнхэлийнхэн бүгд мэднэ. 

Энэ жил Түнхэлийг Баянбуурал тосгоноос илүү хүмүүс мэддэг болсон. Аялагчид ч ихсэж байгаа. Би байгаагаасаа байхгүй хүртлээ энэ тосгоны төлөө яваа хүн. Мөн би энэ жил энэ газраа өөрийн байшинг барих гээд суурь цутгах үед нутгийн иргэд над руу дайрлаа. Арай л гэдсээ зад өшиглүүлчихсэнгүй. Би энд мод огтолж, газар сэндийчиж хууль зөрчөөгүй. 

Нутгийн иргэдийн зүгээс "би энд газаргүй байхад чи яахаараа газар авдаг юм, байшин баридаг юм, энэ чин малын бэлчээр" гэж над руу дайрлаа. 

Энд өнөөдөр сэтгээд, орон нутгаа хөгжүүлье гэсэн залуучуудыг сэтгэлгүй, ажилгүй нутгийн иргэд гэх хүмүүс бөөрөлхөж байна. Энд Жан нэртэй Хятад амьдардаг. Тэр бусдын биед халдаж, газар орныг нь эзэлж байхад юу ч хэлээгүй хэрнээ, Иргэн М.Нарантуяаг байшин барих гэлээ гэж доромжилж, биед халдахыг завдлаа. Гэтэл би энэ нутаг орныг хөгжүүлэх гэж хичээж яваа хүн. Хөдөөнийхөн хотод дуртай газраа байшин барьж, авч амьдардаг хэрнээ "орон нутгаа хөгжүүлэх" гэсэн залуусыг хааж, боож, дээрэлхэж байна.

Хийж бүтээж байгаа хүмээсээ дэмжихгүй бол энэ монгол улс чин тамын тогоо боллоо. Гэтэл үүнийг хөгжүүлье, хүн шиг амьдаръя гэсэн нэгнээ "би нутгийн хүн" гэж дээрэлхэж байна. 

Ажилгүй, сэтгэлгээгүй газрыг өөрчлөх гэж зүтгэж яваа нэгнээ "ялаагаа аваад яв" гэж хөөж байна. Биднийг хэн ч монголын нутгаас хөөх эрхгүй. Улаанбаатрын унаган иргэдийг дуртай газраа амьдар гэж уриалмаар байна. Эсвэл хөдөөнийх нь хөдөөдөө, хотынхон нь хотдоо байя. Гэр бариад, хүн уриад мөнгө олж чадаагүй хүмүүс одоо хэрүүл хийж байна. Өөрсдөө сэтгээгүй байж сэтгэж мөнгө олсон нэгнээ "би малтай хүн" гээд хөөж байна. Ингэж болохгүй.

Энэ хөдөө орон нутаг гэдэг чин зөвхөн таван хошуу малд зориулагдаагүй" гэлээ. 

Түүний бичлэгийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзээрэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 7 цаг 56 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 5 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 8 цаг 10 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 10 цаг 40 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 10 цаг 49 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 10 цаг 52 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 11 цаг 34 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top