x

Антонио Гуттереш: Хүн төрөлхтөн цөмийн дайнаас ганцхан алхмын зайтай байна

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш ноцтой мэдэгдэл хийлээ. 

Өчигдөр Цөмийн Зэвсгийг Хориглох тухай гэрээнд нэгдсэн орнуудын чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ тэрээр "хүн төрөлхтөн цөмийн дайнаас ганцхан алхмын зайтай байна" хэмээн анхааруулсан байна.

Антонио Гуттереш “Хүн төрөлхтөн ганцхан болгоомжгүй алхам хийвэл цөмийн дайн эхлэх аюулын ирмэг дээр байна. Өнөөдрийг хүртэл биднийг зөвхөн аз түшиж ирлээ. Гэхдээ аз бол стратеги биш. Бас цөмийн дайнаас сэргийлэх зүйл ч биш. Цөмийн дайн хэзээ ч гарах ёсгүй, гарсан тохиолдолд хэн ч ялахгүй” гэжээ.

Түүний  хэлсэн энэ үг сүүлийн үед олон улсын хэмжээнд гарсан үйл явдлууд болох Украины дайн, Солонгосын хойг, Ойрх Дорнод дахь дайсагнал геополитикийн сөргөлдөөнийг шинэ дээд түвшинд хүргэснийг онцлов.

Кубын пуужингийн хямралын дараа 1968 онд дэлхийн ихэнх улс орнууд цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийг хориглох, цаашдаа цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах зорилготой гэрээг байгуулж байв. Уг гэрээнд нэгдээгүй дөрвөн улс нь Энэтхэг, Пакистан, Израил, Умард Солонгос юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад 13,000 орчим цөмийн зэвсэг идэвхтэй байгаа. 1980-аад оны дунд үед энэ тоо 60,000 хүрч байсан аж.

Украины дайн эхэлсний дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсэгт хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, Орос улстай зөрчилдсөн бүхэн “түүхэндээ үзэж байгаагүй хортой үр дагавар” амсахыг анхааруулж байв.

Харин АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен олон улсаас аюулгүй байдлын баталгаа авсныхаа дараа 1994 онд Зөвлөлтийн үеийн цөмийн зэвсгээсээ татгалзсан Украин улс өнөөдөр Оросын эзлэн түрэмгийлэлд өртөөд байгааг шүүмжилсэн байна.

Энэ үйлдэл нь тусгаар тогтнолоо хамгаалах, гаднын эзлэн түрэмгийллээс өөрийгөө хамгаалахын тулд “цөмийн зэвсэгтэй байх хэрэгтэй юм байна” гэсэн буруу ойлголтыг дэлхийн улс орнуудад төрүүлж байгааг Антонио Гуттереш анхааруулжээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 11 цаг 22 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 13 цаг 11 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 15 цаг 42 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 16 цаг 33 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 17 цаг 15 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 17 цаг 22 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 17 цаг 49 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 18 цаг 28 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top