x

Юань, Түрэг, Хүннү, Хан улсын үед хамаарах ховор олдворуудыг малтаж, хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Цагдаа, Тагнуул, Мэргэжлийн хяналт, Гаалийн байгууллагад соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх бүтцийг бий болгон чадавхыг бэхжүүлэх тухай арга хэмжээг Хууль, зүй дотоод хэргийн яам, Соёлын яам хамтран хэрэгжүүлэхээр тусгасан.

Дээрх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны бүтцэд Түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх тасаг шинээр байгуулагдаж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлэгт заасан Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. 

Тус тасгийнхан Монгол Улсын иргэн Э, Б нарын бүлэг этгээдүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлэгт заасан

  • 25.1 Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах,

  • 25.4 Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж,

  • 25.5 Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл үйлдсэнийг илрүүлжээ.

Шалгалтын явцад мөрийн баримтаар Хүннү, Түрэгийн хожуу хаант улсын Билгэ хааны угсааны иргэдийн эдэлж, хэрэглэж байсан байж болзошгүй археологийн олдвор алтан эдлэл 90 орчим, түүх соёлын дурсгалт зүйл 100 орчмыг хураан авсан байна.

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагаагаар, Монгол Улсын иргэн Э нь Юань, Түрэг, Хүннү, Хан улсын үед хамаарах толгойн чимэглэл нэг, бүсний тоноглол, бүсний унжуурга, хувцасны чимэглэл, амьтны дүрстэй зүүлт, ээмэг, үсний чимэглэл, бөгж, товч зэрэг нийт 90 орчим эд зүйлсийг хууль бусаар олж авсан. Монгол Улсын иргэн Б нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс хуучны хийдийн хэд хэдэн туурийг хууль бусаар малтаж зоос, дөрөө, цөгц, бурхан зэрэг нийт 100 орчим эд зүйлийг олж авч, бусдад шилжүүлсэн нь тогтоогджээ.

Дээрх хэрэгт холбоотой иргэн Э-г Улаанбаатар хотоос, Б гэгчийг Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс тус тус баривчилж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 7 цаг 37 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 9 цаг 26 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 11 цаг 57 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 12 цаг 48 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 13 цаг 30 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 13 цаг 37 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 14 цаг 4 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 14 цаг 43 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top