x

Гашуунсухайт дахь БООМТЫН СЭРГЭЛТ: Алдагдсан боломжийг нэмэгдүүлэх нь

Үргэлжлэл... Өмнөх нийтлэлийг Энд-ээс үзнэ үү.

Өнгөрөгч долоо хоногт /2022.05.26/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганмодны боомтын төмөр замын Ачаа шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд оролцсон. Энэ оны хоёрдугаар сард Засгийн газар Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын холболтын цэгийг эцэслэн тохирсноор 14 жил гацсан төмөр замын царигийн маргаан эцэслэсэн билээ. Ачиж буулгах терминалын ажлыг ирэх долдугаар сард дуусгаж, Ардын хувьсгалын 101 жилийн ойгоор хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа юм байна. Энэ сэдвийг өчигдөр орой ТВ5 телевизээр нэвтрүүлсэн “Тоймчдын сэдэв” нэвтрүүлэг дахин онцлов.

Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлого дотор Боомтын сэргэлт гэж бүлэг асуудал явж байгаа. Монгол улсын хувьд агаарын дөрөв, автозамын 39, төмөр замын гуравхан боомттой. Алтанбулаг, Замын Үүд, Гашуунсухайт. Нийт импортын 90 хувийг Алтанбулаг, Эрээний боомтоор татдаг бол экспортын 70 хувь нь Замын Үүд, Гашуунсухайт дээр төвлөрдөг. Монгол Улсын зэс, коксжих нүүрсний экспортын 50 хувь нь Гашуунсухайтын боомтоор нэвтэрдэг гэсэн үг. Хэрвээ Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг анх төлөвлөснөөрөө 2013 онд ашиглалтад оруулж чадсан бол 375 сая тонн бүтээгдэхүүн экспортод гаргаж, хамгийн багадаа 80 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олох боломж байсан тухай мэргэжилтнүүд тооцоолжээ. Энэ алдагдсан боломж маань Монгол Улсын нийт гадаад өртэй тэнцэж байгааг Ерөнхий сайд нээлтийн ёслол дээр хэлсэн. 2022 оны төсвийг оролцуулахгүйгээр өмнөх 10 жилийн улсын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө урсаад гараад явчихсан гэсэн үг. Туйлын харамсалтай бөгөөд давтагдах ёсгүй сургамж юм даа. Нөгөө л улс төржилттэй холбоотой.

Саяхан болтол монголчуудыг Хятадын танкаар айлгадаг, "Хамаг баялгаа Хятад руу зөөгөөд дуусах нь" гэж харамладаг нэг хүн байв шүү. Гялгар уутанд элс хийж барьчихаад хадаасаар цоолоод харуулж байсныг нь мартаагүй биз дээ. Төмөр зам тавибал ийм л юм болно гээд. Тэр хүнийг ингэж манийнхаа тархийг угааж байх хооронд Оросууд манай хилийг тойруулан нарийн царигтай төмөр зам тавиад Хятад руу нүүрсээ зөөгөөд эхэлчихсэн. Харин манайх ирэх долдугаар сард төмөр замын тээврээ эхлүүлнэ. Үүний тулд Гашуунсухайт-Ганцмодны боомт дээр Ачаа шилжүүлэн ачих терминалыг барьж буй хэрэг шүү дээ. Анхнаасаа нарийн царигаар төмөр замаа тавьчихсан бол шилжүүлэн ачих шаардлага үүсэхгүй л байлаа. Харамч хүн хоёр удаа төлдөг гэдэг болж байгаа нь энэ. Гэсэн ч тээвэрлэлтээ хийгээд эхэлбэл найман жилийн дотор өртгөө бүрэн нөхөж, жилдээ 58,8 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллана гэсэн хийсэн байна лээ. Дахиад л “анхнаасаа төмөр замаа тавьчихсан бол...” гэсэн харамсал. Гээд яая гэх вэ, оройтсон ч оргүйгээс дээр гэдэг.

Мөн өдөр Ерөнхий сайд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тодорхойлогдсон Боомтын сэргэлтийн бодлогын бас нэг төсөл болох Шивээхүрэн-Сэхээ боомтын ачиж буулгах терминалыг бүтээн байгуулах ажлын явцтай танилцсан. Терминалыг ирэх есдүгээр сард ашиглалтад өгөх ёстой, ажлын гүйцэтгэл 87 хувьтай яваа. Терминалыг барьж байгуулах ажил 17 га талбайд хийгдэж, төр, Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллгаа явуулдаг найман компани гүйцэтгэж байгаа юм байна. Тэр дундаа "Монголын Алт" ХХК манлайлан ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэлэсэн байна лээ. Шивээхүрэн боомтод анх удаа  жолоочгүй ухаалаг автомшинаар тээвэрлэлт хийнэ. Терминалыг ашиглалтад оруулснаар зөвхөн боомтын нэвтрүүлэх чадал даруй дөрөв дахин нэмэгдэж, жилдээ 40 сая тонн бүтээгдэхүүн нэвтрүүлэх чадамжтай болно.

Тус боомт цар тахлаас болж 2021 оны аравдугаар сараас хойш зогсоод байсан ч Ерөнхий сайдыг очихын өмнөх өдөр буюу тавдугаар сарын 25-наас хэвийн ажиллаж эхэлсэн. Эхний өдөр боомтоор 220 чингэлэг нүүрс гарсан. Ойрын хугацаанд өдөрт 400-500 чингэлэг буюу 16000 тонн нүүрс экпортолно гэсэн төлөвлөгөөтэй. Гэсэн ч боомтын үйл  ажиллагаа зогссоноос хойш тэнд 10 сая  тонн нүүрс хуримтлагджээ. Хуримтлагдсан нүүрсийг богино хугацаанд гаргах нь гол зорилго.

Өчигдөр ТВ5 телевизээр дамжуулсан “Тоймчдын сэдэв” нэвтрүүлгийн үеэр манай сэтгүүлчид бас нэг асуудлыг хөндөн гаргаж тавьсан. Өнгөрсөн долоо хоногт ХБНГУ-д Их долоогийн уулзалт болсон. Энэ уулзалтаас 2035 он гэхэд нүүрсээр галладаг цахилгаан станцыг бүрэн хориглох амлалтыг улс орнууд авсан байна. Гэтэл манай урд хөрш эрчим хүчний асар их хомсдолтой орон. Жилдээ 2,3 тэрбум тонн нүүрс шатаадаг тус улсын хувьд манай жилд нийлүүлдэг 30 сая тонн нүүрс далайд дуслын төдий. Бугат гэдэг хотын Гангийн үйлдвэрийн ганц зуухны л түлш гэнэ. Уг нь манай олборлох үйлдвэрүүдийн хувьд хүчин чадал нь 100 сая тонн давсан боловч боомт дээрээ гацсаар өдий хүрч.

Дээр нь манайх ч гэсэн дотооддоо бас л эрчим хүчний хомсдолтой орон. Оюутолгой гэхэд жилдээ 120-150 сая долларын эрчим хүчийг Хятадаас импортоор авдаг. Дээр нь өвлийн ид ачааллын үедээ бид Оросоос 150-180 сая долларын эрчим хүч авч дотоодын хэрэгцээгээ хангадаг. Нийтдээ 300 гаруй сая доллар буюу нэг их наяд орчим төгрөгийг гаднаас эрчим хүч худалдан авахад зарцуулдаг гэсэн үг. Тиймээс нүүрсээ гадагшаа экспортлохоосоо гадна нүүрсний станцуудаа барьж эхэлье, экспортод гаргая. Тэгэхгүй бол ердөө 10-12 жилийн дараа нүүрс маань жинхэнээсээ шороо болох нь байна шүү гэж сэтгүүлчид ярив. Нэгэнт дэлхийн улс орнууд нүүрсний станцаас татгалзаад эхэлчихсэн энэ үед хөрөнгө оруулалтын банкууд манай нүрсэн дээр орж ирэхгүй нь тодорхой.

Одоохондоо Хятад улс өнгөрсөн 2-3 жилд дотооддоо бий болсон эдийн засгийн уналтаа даван туулахын тулд нүүрсний станцуудаа дэмжиж импортын татваргүй болгосон, дээр нь ачаа тээврийн үнээ тонн тутамд нь 60 юаниар хямдруулж байгаа юм байна. Энэ “алтан боломж”, “алтан цагийг” ашиглаад бид экспортоо яаралтай нэмэгдүүлэх ёстой. Тиймээс боомтуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх нь эхний шаардлага мөн. Үүний зэрэгцээ нүүрсний станцуудаа яаралтай барих шаардлагатай байна аа гэж тоймчид ярив. Шонгийн модонд хөрөнгө оруулаад эхэлбэл тэр чинь бидний бас нэг шинэ боомт юм биш үү? Гэхдээ ямар ч цар тахал, хөл хорио үйлчилдэггүй боомт юм даа. Гэрээсээ крантаа нээгээд, хаагаад л сууж байна шүү дээ. Урд хилээ дагуулаад, нүүрсний том ордуудаа түшиглээд хэдэн том станц барьчихсан байхад хилийн хэрэглэгч нь бэлэн байна.

Сая Ерөнхий сайдыг боомтууд дээр ажиллах үеэр хувийн хэвшлийнхнээс бас нэг гэгээтэй мэдээтэй дуулгасан байна лээ. МАК-ийн ерөнхийлөгч Ц.Нямтайшир 200 мгв-ын хүчин чадалтай цахилгаан станц барих зөвшөөрлөө Эрчим хүчний хорооноос авчихсан. Эдийн засгийн судалгаа тооцоогоо хийгээд, эрсдлээ даагаад хөрөнгө оруулъя гэж байгаа юм байна. Ерөнхий сайд ч гэсэн “Төрийн зүгээс шийдэх ёстой асуудлыг шийдээд явна, Та нар хөрөнгөө оруул” гэдэг баталгаа гаргаж байх шиг байна лээ. Нэг үеэ бодвол манай үндэсний компаниуд чадавхижаад, хүн хүч, техник, технологийн хувьд чадваржаад эхэлсэн. Тиймээс заавал гаднын, эсвэл төсвийн хөрөнгө оруулалт гэж гацаж байхаар хувийн хэвшилдээ тулгуурлаад, хамтраад хийх боломж нь байгаа л юм байна. Гол нь төрөөс гаргаж байгаа бодлого, шийдвэр тогтвортой, тасралтгүй байх ёстой. Бодлого тодорхой, нөхцөл нь ойлгомжтой байхад хувийнхан яаж ийгээд хөрөнгөө босгож л таарна. Үүнийг чинь л төр, хувийн хэвшлийн түншлэл гээд байгаа юм шүү дээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 4 цаг 47 мин Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 4 цаг 49 мин Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 4 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 5 цаг 50 мин С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойрог”-ийг зогсооно 6 цаг 0 мин О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 6 цаг 16 мин Ах, дүүгийн барилдлага, ойртож буй Чунчин 7 цаг 16 мин Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 7 цаг 46 мин Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 8 цаг 17 мин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 8 цаг 32 мин В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 10 цаг 8 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 10 цаг 19 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 10 цаг 24 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 10 цаг 29 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 10 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 10 цаг 37 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 11 цаг 43 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 12 цаг 1 мин Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ 12 цаг 26 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 12 цаг 43 мин
iИх уншсан
Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Бид бол монголоид хүмүүс Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак...
Top