x

Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 километр шинэ зам тавина

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд 2022 онд төсвийн хөрөнгөөр нийслэлийн 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891,2 метр урт гүүр, 80.850 метр квадрат явган зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд шинээр авто зам, гүүр барих ажил дөрөвдүгээр сарын 25-наас эхэлжээ.

Тодруулбал, Гачууртын зам буюу Улиастайн тойргоос Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэл зорчих хэсэг, явган зам болон Улиастай голын дээгүүрх 97.3 метр гүүр бүхий нийт 4.27 км урт замыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК барьж байгуулах юм.

Замын зорчих хэсгийг энэ онд, замыг бүхэлд нь 2023 оны аравдугаар сар гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар зорин ажиллаж буй. Тэгвэл тус авто замыг барьж, зорьсон хугацаанд ашиглалтад оруулахын тулд нийт 100 орчим нэгж газрыг чөлөөлөх шаардлагатай болсон байна. Иймээс Нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан газар дээр нь очиж ажиллалаа.

Өдгөө зам барих газрын хөрсийг хуулж, цахилгааны шугам сүлжээг зөөн, бэлтгэл ажлыг хангаж буй юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Сүхбаатар “Бүтээн байгуулалтын сар цөөн учраас ажлаа эрчимжүүлэхийн тулд газар чөлөөлөлтийг эхлүүлэхээр ажиллаж байна. Шинээр тавих замын анхны зураг төсөл 2012 онд гарснаас хойш суурьшлын бүсэд айлууд болон барилга, үл хөдлөх хөрөнгө нэмэгдсэн тул газар чөлөөлөхөд бэрхшээл гарч байгаа ч үүнийг шийдэн, зам барих ажлыг эрчимжүүлэхээр зорьж байгаа” хэмээлээ.

Улиастайн тойргоос Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэл авто зам барьснаар уг чиглэлд замын шинэ сүлжээ бий болж, замын хөдөлгөөний ачаалал багасаж, түгжрэл буурах чухал ач холбогдолтой. Энэ жил барих авто зам, замын байгууламжуудын бүтээн байгуулалтын үр дүнд гол замууд дахь хөдөлгөөний эрчим 20 хувиар буурах судалгааны дүн гарсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2 цаг 26 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 35 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2 цаг 40 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 5 цаг 10 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 5 цаг 19 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 5 цаг 22 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 6 цаг 4 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top