x

Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсаны гэгээн дурсгалд зориулж үрээр ургуулсан 108 шинэс мод тарилаа

Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсаны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр 1960 оны Тавдугаар сарын 19-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төржээ. 

Түүний гэгээн дурсгалд зориулж Богд уулын Чандманий бага аманд үрээр ургуулсан 108 шинэс модыг гэр бүл, ажлын хамт олон, найз нөхөд болон Монголын Ардчилсан Залуучуудын холбооны гишүүд хамтран тарилаа. 

Түүний үеэл дүү П.Батчимэг "Улс орон даяар ид моджуулах хөдөлгөөн өрнөж байна. Бид ахынхаа гэгээн дурсгал зориулж гурав дахь жилдээ Богд уулын Чандманий бага аманд Байгаль орчны яам, Богд уулын захиргаанаас албан ёсны зөвшөөрөл аваад моджуулах төсөл хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тарьсан гацуур мод хөөрхөн ургасан байна. Энэ жил Архангай аймгийн Хотонтод үрээр арчилж ургуулж буй шинэс модны 108 суулгацыг тарьж байна. Ахын маань найз нөхөд, гэр бүл, Шунхлай, АПУ группын ажилчид, АЗХ-ны залуучууд өргөн олноороо оролцож мод тарилаа. Бид цаашид энэ уулын амыг бүхэлд ойжуулах том зорилго тавин ажиллаж байгаа. Бидний хамтдаа хийж буй энэ сайхан буяны ажил түм түмээр өргөжих болтугай" хэмээлээ. 

Энэхүү тарьж буй модны суулгацын онцлог нь гурваас дөрвөн жил үндсэн үрээр бойжуулж, тарих хугацаа болсон үед нь газарт суулгадаг бөгөөд ургах магадлал 99 хувь байдаг байна. 

Төр нийгмийн зүтгэлтэн Гаваагийн Батхүү нь инженер, эдийн засагч мэргэжилтэй. УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Зам Тээвэр, Аялал жуулчлалын сайд,  АЗХ-г үүсгэн байгуулагч, Ардчилсан намын дэд даргын албыг хашиж байсан юм. Мөн тэрбээр Монголын хурдан морины соёлд үлэмж гавьяа байгуулсан, бизнесийн салбарт манлайлан цойлж, улс төрд олон түмний хайр хүндэтгэл, итгэлийг хүлээн ажиллаж байсан нэгэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 12 цаг 59 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 13 цаг 8 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 13 цаг 13 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 15 цаг 43 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 15 цаг 52 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 15 цаг 55 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 16 цаг 37 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top