x

Үндэсний музейд "Хүннү: Археологийн шинэ нээлт" тусгай үзэсгэлэн нээгдлээ

Монголын Үндэсний музейн Эртний түүхийн танхимд "Хүннү: Археологийн шинэ нээлт" тусгай үзэсгэлэн дэлгэгдсэн тухай ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс мэдээллээ.

Үзэсгэлэн Гуравдугаар сарын 1-н хүртэл нийтэд нээлттэй байна.

Олдворын тухай

Хүннүгийн язгууртны оршуулгаас алт, мөнгөөр урласан баялаг олдвор илэрч олддог. Мөнгөн эдлэлээс хамгийн сонирхол татсан олдвор бол Ноён уулын 20 дугаар булшнаас илэрсэн грек-ромын хийц маягаар бүтээсэн чимэглэл юм. 15 см голчтой дугуй хэлбэртэй чимэглэлийг хөөмөлдөж урлахдаа эр, эм нүцгэн хүнийг барын арьсан дээр сууснаар дүрсэлжээ.

Эрэгтэйн цээжийг үл ялиг баруун тийш хандсан, хоёр гараараа хойш тулан гэдрэг хагас хэвтэж, толгойгоо арагш гэдийлгэн, хоёр хөлөө хагас нугалсан, эмэгтэйг баруун хөлөө нугалж, зүүн хөлөө хагас нугалан эрэгтэйн баруун өвдгөн дээр цээжээрээ үл ялиг баруун тийш хандан сууж, нүүрээрээ зүүн тийш хагас эргэсэн, зүүн гараа хойш сунган эрэгтэйн баруун мөрөн дээр тавьснаар тус тус дүрсэлсэн ажээ.

Эмэгтэй нь зүүн мөрөн дээгүүрээ арьсан хэвнэг ороож, мөн нуруугаар нь нөмрөг ороон, нэг үзүүрийг баруун гараараа барьж, зүүн гуян дээрээ тавьжээ. Нөмрөгийн ихэнх хэсэг эмэгтэйн хоёр хөл дундуур доош унаж, баруун хөлний шилбэнээс дооших хэсгийг бүрэн халхсан байна. Эмэгтэйн толгойн араар нөмрөгийн хэсэг болон босоо таяг байх бөгөөд түүнийг нарийн хэрчлээсээр нэлэнхийд нь цохижээ. Мөн эмэгтэйн баруун талд хүний дүрслэл бүхий баримал дүрсэлжээ.

Эрэгтэйг дүрслэхдээ булчин шөрмөслөгөөр, хойш налсан буржгар үсийг алтаар шарж, бэлэг эрхтнийг ил гарснаар, эмэгтэйг үсээ хоёр тийш хагалан боосноор, хөх болон бие галбирыг тод томруунаар чадварлаг бүтээж, дугуй талбайд тэгш хуваарилан хөвөөлөн урлажээ. Гадна хүрээг давхар ховилдон, 8 ширхэг нүх тойруулан гаргасан байх ба нэг нүхэнд хадаасны үлдэгдэл хадгалагдан үлдсэн байв. Чимэглэлийн хүрээ дээд хэсэгтээ гэмтэж, сэтрэн бага зэрэг гажсан байна.

Судлаачид чимэглэлийг 98% мөнгө, 0.8% зэс, 0.02% цагаан тугалга, 0.09% хар тугалга, 0.01% цайрын найрлагатай болохыг тодорхойлжээ.

Энэхүү гайхамшигт олдворыг "Хүннү: Археологийн шинэ нээлт" тусгай үзэсгэлэнд ирж бодитоор нь үзэх боломжтой. Музей Мягмар гарагаас Ням гараг хүртэл 09:00-17:30 цагт ажиллах хуваарьтай бөгөөд тасалбар 5,000 төгрөг, хүүхэд үнэгүй гэв.

Музейгээр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 10 цаг 49 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 12 цаг 38 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 15 цаг 9 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 16 цаг 0 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 16 цаг 42 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 16 цаг 49 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 17 цаг 16 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 17 цаг 55 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top