x

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ сард тохионо

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр тохионо. Манай хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Япон Улс нь манай улсын чухал “гуравдагч” хөрш, нийтлэг үнэт зүйлс бүхий Стратегийн түнш билээ. Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа 1990 оноос хойш эрчимтэй хөгжиж, хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд амжилттай хамтран ажиллаж байна.

Энэхүү тэмдэглэлт ойг нээж Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши нар өнөөдөр мэдээлэл өглөө.

Монгол Улсын Засгийн газар Япон Улстай дипломат харилцаа тогтоосны ойг өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Засгийн газрын 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлаж, ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Монгол, Японы дипломат харилцааны хагас зуун жилийн ойг жилийн турш ёслол төгөлдөр, өргөн хүрээнд тэмдэглэж, улмаар монгол, японы ард түмний найрамдлыг бататгаж, харилцааг бэхжүүлэх чиглэлд улс төр, эдийн засаг, соёл урлагийн зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тухайлбал, 50 жилийн ойн хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хүндэтгэлийн хүлээн авалт хийнэ. Мөн хоёр талаас хүүхэд, залуучуудын солилцоог хэрэгжүүлэх, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, баримтат кино бүтээх, Монгол, Японы харилцааны тухай ном товхимол хэвлүүлэх, марк хэвлүүлэх, хувийн хэвшлийг холбоход чиглэсэн бизнес форум, хоёр орны соёлыг харилцан сурталчлах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн хувийн хэвшил, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын зүгээс санаачлан хэрэгжүүлэх арга хэмжээг дэмжиж ажиллана.

Энэ онд жилийн турш зохион байгуулах эдгээр арга хэмжээ нь манай хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 41 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 50 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 55 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 3 цаг 25 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 3 цаг 34 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 3 цаг 37 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 4 цаг 19 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 22 цаг 31 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top