x

Илья Репин, Валентин Серов хоёр Софья Драгомировагийн хөргийг нэгэн зэрэг зуржээ

Илья Репин 1889 онд генерал Драгомировын 18 настай охин Софьягийн хөргийг бичиж эхэлжээ. Петербург дэх зураачийн урланд хөрөг зурагдаж эхэлсэн байдаг. Бүсгүйг анх хараад зураач түүний өмнөд-оросын гоо үзэсгэлэнд бишрэн онгодоо оруулсан гэдэг. Софья хар нүдтэй, өтгөн хар хөмсөгтэй. Түүний дүр төрхөнд амгалан, цэгц үзэсгэлэн гоо бүрдсэн байлаа. Репин түүнийг Украин костюмтайгаар зурахаар шийджээ.

Илья Репин "С.М. Драгомировагийн хөрөг"

Бүсгүй үндэсний хувцас өмсөн зүүлт зүүж, толгойдоо цэцгэн титэм өмссөн нь маш дэгжин болжээ. Зургаа зуруулж байхад нь урланд нэг залуу орж ирсэн нь зураач Серов байв. Серов тэр үед “Тоортой охин”, зургаа зурсан нэлээдгүй алдартай болсон байсан юм. Украин хувьцастай Софья Серовт өндөр сэтгэгдэл төрүүлсэн ба удалгүй зураач нар шивнэлдэн ярилцаж байснаа Репин түүнийг яг ийм байлаар зурах гэсэн Серовын хүсэлтийг дамжуулав. Бүсгүй зуруулахыг зөвшөөрсөн байна.

Валентин Серов "С. М. Драгомироагийн хөрөг"

Ингээд хамтран зурж эхэлжээ.

Залуу бүсгүй тэдний өрсөлдөөнийг өдөж өгсөн байлаа. Гэтэл удалгүй Серов Москва явахаар болоод хөргийг дуусгаагүй үлдээжээ. Репин түүний багш байсан учир зургийг нь гүйцээн хувцас, гоёл чимэглэлийг нь төгсгөн зуржээ. Гэхдээ тэр нүүрийг нь Серовын зурснаар үлдээсэн байна.

Драгомиловынхан хоёр хөрөгт баярласан ба тэднийг зэрэгцүүлэн өлгөжээ.

Репины хөрөг нь дуусган зурсан зураг гэж харагдах бөгөөд төгс сайхан бүтээл. Серовын бүтээл нь  илүү чөлөөтэй будаг тавилт нь өргөн. Гэхдээ тэр нь зургийг арай илүүтэй анхаарал татахаар болгож өгсөн байна.

Репины хувилбар нь илүү академийн гэмээр. Серовынхнь илүү амьд хөрөг. Үзэгчид ч үүнийг мэдрээд эхлээд Репины зургийг үзээд дараа нь Серовын зурагт шилждэг.

Репин Драгимировын гэр бүлийнхэнтэй нэг биш жил нөхөрлөж ирсэн түүхтэй. Дашрамд дурьдахад, "Запорожийн казакууд туркийн султанд захидал бичиж байгаа нь" гэсэн Репины алдартай зургийнх нь атаман Иван Серкогийн дүрд нь генерал Михаил Иванович Драгомиров натур нь болон зуруулж байжээ. Генерал их хошин шогч хүн байсан ба хоолны урлагийн хоббитой байж. Генералын эхнэр нь хоолны жорын ном бичсэн байна. Софья тэдний тав дахь хүүхэд ба гэр бүлийн хайртай хүүхдээ тэд нөхөрт гаргахаар яарахгүй байсан гэдэг.

Эцсийн эцэст Софья нөхрөө сонгосон нь Киевын цэргийн тойргийн штабын ахлах адъютант Александр Сергеевич Лукомский болжээ. Тэр генерал цол хүртэл алба хаасан ба дараа тэр Түр засгийн газар байгуулахад оролцож, шоронд сууж, сүүлд нь Деникины армид зүтгэжээ.

Хоёр хүүхдээ хамаатнуудад үлдээгээр Софья нөхрийн хамт явжээ. Дараа нь тэд "Надежда" хөлөг онгоцоор Оросыг орхин гарчээ. 

Нөхөрт гарсных нь дараа Серов эмэгтэй хөргийг дахин зуржээ. Тэр хөрөгт Софья хар даашинзтай ихээхэн гунигтай, их тавилуунаар буужээ.

Валентин Серов. "С. М.Драгомирова-Лукомскаягийн хөрөг".

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 3 цаг 5 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 14 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 3 цаг 19 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 5 цаг 49 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 5 цаг 58 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 6 цаг 1 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 6 цаг 43 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top