x

Тусгаар тогтнолын өдөр хэмээх “үзэл суртлын дайн” ба Оросуудын өгсөн шанаа

Өнгөрч буй арваннэгдүгээр сард монголчууд хоёр удаа бүх нийтээр амарсны эхнийх нь Чингис хааны төрсөн өдөр, хоёр дахь нь МАН-аас “Тусгаар тогтнолын өдөр” хэмээн нэрлэсэн Коминтерн Монголд мэндэлсэн өдөр болов. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, БНУ тунхагласан түүхэн өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлээд “Анхдугаар Үндсэн хууль тусгаар тогтнолын үнэ цэнэтэй” хэмээн тодотгов. “Тусгаар тогтнолын үнэ цэнэтэй” гэсэн нь үнэн хэрэгтээ “тусгаар тогтносон өдөр бишээ” гэсэн үг юм.

Харин монголчуудын жинхэнээсээ тусгаар тогтносон өдөр бол 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богд Жавзандамбыг шашин, төрийг хослон баригч хэмжээгүй эрхт хаанд өргөмжилсөн, төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулсан, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр.

Соцализмын жилүүдэд албан хүчээр мартагнуулж ирсэн энэ түүхэн чухал үйл явдлыг ардчиллын жилүүдэд дахин тодотгож, 2007 оны наймдугаар сарын 16-нд баталсан хуулиар жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр, 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд баталсан хуулиар “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” хэмээн хуульчилж, энэ өдөр улс нийтээр амардаг болсон билээ. Харин 1924 оны арваннэгдүгээр сарын 26 бол Монгол Улс  анхдугаар үндсэн хуулиа  баталсан буюу 1921 оны ардын хувьсгалаас хойш "хэмжээт эрхэт хаан" болсон Богд Жавзандамбыг хаан ширээнээс бүрмөсөн буулгасан, Бүгд найрамдах засагтай болсон өдөр.

Г.Занданшатар дарга мэндчилгээндээ “Богд хаант Монгол Улсын үеэс Үндсэн хуультай болох асуудал яригдаж, Англи, Америк, Герман, Голланд, Япон гэх мэт улс орнуудын Үндсэн хуулийг харьцуулан судалж, зарим төсөл боловсруулж байсан”, мөн "1924 онд  баталсан анхдугаар Үндсэн хуульд Зөвлөлт Орос, Коминтерний нөлөө орсон” тухай ч дурьдсан байна лээ. 1924 онд хуралдсан МАН-ын гуравдугаар их хурал, анхдугаар Үндсэн хуулийг батасан Улсын анхдугаар их хурлаас хойш Коминтерний нөлөө Монголд гаарч, МАН-ын удирдлагуудыг дотроос нь хагалан бутаргаж, монголчуудыг лам, хар, баруун, зүүнээр нь ялгаварлах бодлого явуулж эхэлсэн тухай түүхтэй. Тэгэхээр “Анхдугаар Үндсэн хууль тусгаар тогтнолын үнэ цэнэтэй” гэдэг хуудуутай зүйл байх нь. Эсрэгээрээ МАН-ын удирдагчид Коминтерний гар хөл болж эхэлсэн үе юм. (Коммунист интернациональ буюу “коминтерн” нь эхэндээ олон улсын коммунистуудын холбоо нэртэй эв нэгдлийн байгуулага байснаа Ленинийг нас барснаас хойш үзэл суртал, бие даасан байдлаа алдан бүрэн дампуурч, Зөвлөлтийн коммунист большевик намын хавсарга, Сталины цуст дарангуйллыг бусад улс орнуудад тулган хүлээлгэх үзэл суртал, хүчирхийллийн байгууллага болж хувирсан түүхтэй. Монголчууд ч энэ хүчирхийллийг үнэнийг яс цусаараа, түүхээрээ туулаад ирсэн улс)

Тэгэхээр энэ бүх үнэн, худлыг хольсон УИХ-ын даргын дээрх үгийг 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьгалаар Монгол Улс тусгаар тогтнолоо олсон түүхэн үнэнийг бүдгэрүүлэх, улсын түүхийг МАН-ын түүхийн салшгүй нэг хэсэг болгох гэсэн “үзэл суртлын чимээгүй дайн” гэж үзэхээс өөр аргагүй.

Сая манайхныг тусгаар тогтнолын баяраа тэмдэглэн амарч байх зуурт Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссийн хуралдаан Улаанбаатарт болж, манайтай холбоотой нэгэн чухал асуудлыг хэлэлцжээ. Үүний дараа ОХУ-ын Засгийн газрын орлогч В.Аврамченко Оросын хэвлэл мэдээллүүдэд өгсөн ярилцлагадаа "Монгол Улс Эгийн гол дээр УЦС барих асуулыг ОХУ-ын Засгийн газар зөвшөөрөхгүй. УЦС барих саналаас бүрмөсөн татгалзсан нөхцөлд ОХУ-ын зүгээс Монгол Улсад нэмэлт эрчим хүч нийлүүлэх боломжтой” гэжээ. Маш тодорхой бөгөөд ойлгомжтой байр суурь, манай удирдагчдад өгсөн бас нэг шанаа. Ингээд Монгол Улс хөрш улсаасаа эрчим хүчний хоригт орчихлоо. Монголын төрийн шийдвэрийг Москвагаас удирддаг цаг үе эргэн ирж байна. 

Нэмж хэлэхэд, АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр (Independence Day) нь 1776 оны долдугаар сарын 4 буюу АНУ Их Британийн Нэгдсэн Вант улсаас салан, тусгаар тогтносон улс болсноо зарласны ойтой давхацдаг. (Америкчуудын хувьд Тусгаар тогтнолын өдөр нь улсын хэмжээний баяр тул ард иргэд олон нийтээрээ амарч, шуудан, шүүх зэрэг улсын байгууллагууд нь амардаг) Үүнээс хойш 11 жилийн дараа буюу 1787 оны есдүгээр сарын 17-нд АНУ Үндсэн хуулиа баталсан. Тэгэхээр улсын тусгаар тогтнол гэдэг Үндсэн хуультай болсон буюу хөгжлийн ямар замыг сонгосон, хаантай, хаангүй байхтай шууд холбоогүй байх нь...

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 17 цаг 11 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 20 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 17 цаг 25 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 19 цаг 55 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 20 цаг 4 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 20 цаг 7 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 20 цаг 49 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top