x

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн албан хаагч над руу хэн нэгнээр утасдуулаад нэмэр байхгүй

Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны ээлжит хурал болов. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Авлигын эсрэг үндэсний хороог ахалж байгаа бөгөөд таван чиглэлээр үүрэг өглөө. 

Тэрээр "Өнгөрсөн зургаан сард төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой 85 хэрэг шүүхээр эцэслэгдэж байгаа. Шаардлагатай бол цаашид нийтэд мэдээлдэг эрх зүйн систем рүү орох боломжтой" гэлээ. 

Мөн тэрээр "Өнгөрсөн зургаан сард 700 орчим асуудлууд үүссэнээс 85 нь шүүхээр эцэслэн шийдэгдэж байгаа. Тэр дунд таньж мэддэг ч хүн байна. Томилсон гишүүнээрээ утасдуулаад аргална гэдэг итгэл үнэмшил байсан байх. Намайг Авлигын эсрэг үндэсний хороог ахалж байхад над руу хэн нэгнээр утасдуулаад нэмэр байхгүй. Цаашид энэ ажил улам эрчимжинэ. Ингэж байж авлигад цэг тавихгүй бол Монгол Улсад хэн ч хөрөнгө оруулахгүй, бизнесийн энгийн орчин бүрдэхгүй. Тиймээс хатуу байна гэдгээ илэрхийлсээр байгаа. Шаардлагатай бол зарлаад явах эрх зүйн системд орж болзошгүй.

Авлигын эрүүгийн хууль хөнгөн юм билээ. Хэрэг хийчхээд гадагшаа гараад явчихдаг. Тэндээсээ сүртэй мэдэгдэл хийгээд явдаг. Цаашдаа үүнийг цэгцлэх ёстой. Авлигын хэрэг хийчхээд хялбаршуулсан журмаар шийдэгдчихдэг, ял нь хөнгөн тул ял авч гарч ирээд олон юм ярьдаг. Ял авсан нь шүүхээр шийдэгдсэний дараа магадлан болон ял хөнгөрүүлэх бодлого дээр манайх их энэрэнгүй юм билээ. Авлигыг бүрдүүлж байгаа хөрс суурь юу байна гэдэг дээр нарийвчилж ажиллах шаардлага байна. 

Мөн бидний авлига гэж үздэггүй нэг асуудлууд байна.

Сургуулийн хуваарь солих, утсаар яриулж эмнэлэгт хүн хэвтүүлэх, өөр хаягтай хүүхдийг цэцэрлэгт оруулах, төрийн байгууллагаас зөвшөөрөл авах, газар зохион байгуулалт зэрэг олон асуудлын цаана авлига үүсэж байгаа. Эдгээрийг цахимжуулснаар шийднэ.

Төрийн албан хаагчдын цалинг нэмэх бодлого барина. Төрийн албан хаагчид цомхон бүтэцтэй, өндөр цалинтай байх хэрэгтэй. Ихэнх үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлдэг байхаар судалж байна" гэлээ. 

Үндэсний хорооноос

  • Мэдээллийн 1111 дугаарын эргэх холбоог шинэ түвшинд гаргах. Иргэд төрд гарч байгаа авлигатай холбоотой мэдээллээр хаана хандахаа мэдэхгүй байгаа нь судалгаагаар харагдсан. 
  • Улс төрийн намын санхүүжилттэй холбоотойгоор намуудын удирдлагуудтай уулзаж ярилцах. 
  • Төрийн албаны ёс зүйн дүрмийг боловсруулах. Ах дүү, хамаатны томилгоо, тэтгэлэгт хөтөлбөрт давуу эрх олгодог гэх мэт асуудлаас гадна ХОМ дээрээ машингүй гэчхээд хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр 10 машинтай хүнийг яах вэ, эдгээр үзэгдлийг яаж таслан зогсоох вэ гэдгийг энэ дүрмээр зохицуулна. 
  • Газар, уул уурхайн лицензтэй холбоотой зөвшөөрлийг цэгцлэх чиглэлээр үүрэг өглөө.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 22 цаг 32 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 22 цаг 41 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 22 цаг 46 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ Өчигдөр 11 цаг 03 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 10 цаг 54 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов Өчигдөр 10 цаг 51 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Хулгайтай тэмцэхээ боль! Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү...
Top