x

Д.Ганбат: 2022 оны төсвийг маш их алдагдалтайгаар батлах гэж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "2022 оны төсвийн хэлэлцүүлгийн хоёр дахь үе шатын үеэр АН-ын бүлэг завсарлага авах талаар хэлэлцэж, Оюутолгойн ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.

Ирээдүйн өв сангийн мөнгийг үе үеийн Засгийн газар хэрэгцээтэй үедээ ашиглаад байж болохгүй. 2022 оны төсвийг маш их алдагдалтайгаар батлах гэж байгаа. Эдийн засгаа тэлэх, орлого олох талаар нааштай зүйл алга. Инфляц хоёр оронтой тоо руу орсон энэ үед хүнээ бодсон шийдвэр гаргахгүй байна.

Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг Рио Тинто заримыг нь хүлээн авч, заримыг нь зөвшөөрөхгүй байгаа асуудал бий. Юуг зөвшөөрч, юуг зөвшөөрөхгүй байгаа талаар хариу хэлэхгүй байна. Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж буй манай улсын гурван гишүүн жилдээ 280 сая төгрөгийн цалин авдаг. 

Хэд хэдэн хүн Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа талаар ажлын хэсгээс мэдээлэл өгсөн" гэлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Оюутолгойн гэрээнд алдаа, оноотой зүйл их бий. Жишээлбэл, тухайн үед хөрөнгө оруулалтын зардлаас зургаан хувь, үйл ажиллагааны зардлаас гурван хувиар тооцож авч байсныг буруу гэдгийг тухайн үеийн оролцогч нар хэлээд үүнийг 4.5 болгож, буулгаж байсан. УИХ-аас баталсан хоёр тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлээд явж байгаа.

Нэг чухал санал АН-аас гарсан. Оюутолгой компанийг компанийн дүрэм журмаар нь ажиллуулахгүй бол ингэж улс төрийн байгууллага шиг байж болохгүй. Оюутолгойн ТУЗ-д сууж байгаа гурван хүн, Эрдэнэс Монгол компанийг төлөөлж буй хүмүүс тусдаа ажиллаад байгаа. 2012-2016 онд Эрдэнэс Монгол компанийн ерөнхий эдийн засагч, гүйцэтгэх захирал, Эрдэнэс Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал гээд гурван хүн тухайн үеийн Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлд байсан. Оюутолгойн гэрээг сайжруулах талаар 2016 оноос яагаад ерөөсөө авч хэлэлцээгүй талаар ярилцсан" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Rush Qin (162.158.62.147)
    Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
    2022 оны 01 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 10 цаг 45 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 10 цаг 54 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 10 цаг 59 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 13 цаг 29 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 13 цаг 38 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 13 цаг 41 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 14 цаг 23 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top