x

У.Хүрэлсүх: Эрдэм чадвартай монгол хүн монголын баялаг, хөгжлийн тулгуур байх болно

Олон улсын олимпиадад авьяас билэг, ур чадвараа сорин өрсөлдөж алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн болон шагналт байр эзэлсэн сурагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит мөнгөн шагналаар урамшуулж, батламж хадгалуулах ёслол өнөөдөр боллоо. 

Олон улсын олимпиадын алтан медальтан 10 сая төгрөг, мөнгөн медальтан таван сая төгрөг, хүрэл медальтан гурван сая төгрөг, шагналт байр эзэлсэн сурагч нэг сая төгрөгийн шагнал, батламж гардаж авав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг 

  1. А.Нямдаваа Математик- алт, Мэдээлэл зүй- мөнгө /Сант сургууль/

  2. М.Өнөболд Математик- алт  /СБД-ийн 1 дүгээр сургууль/

  3. Ц.Сайханбилэг Математик-  мөнгө  /Сант сургууль/

  4. О.Мишээл Математик- мөнгө  /Шинэ Монгол сургууль/

  5. Э.Тэргэл Биологи- мөнгө /Орчлон сургууль/

  6. О.Тэмүжин Хими- мөнгө /Орчлон сургууль/

  7. Б.Гэрэл Хими- мөнгө /Хөгжил цогцолбор сургууль/

  8. Б.Батсамбуу Математик- хүрэл /Олонлог төв сургууль/

  9. Д.Энэрэлт Математик- хүрэл /Сант сургууль/

  10. Б.Пүрэвбадрал Биологи- хүрэл /СБД-ийн 1 дүгээр сургууль/

  11. Б.Бодьхүү Биологи- хүрэл /Шинэ үе сургууль/

  12. А.Ирмүүн Хими-хүрэл /Хобби сургууль/

  13. Б.Билгүүн Физик- хүрэл /Сант сургууль/

  14. О.Анирчулуу Физик- хүрэл /Сант сургууль/

  15. Д.Бумчин Хими- Шагналт байр /Сант сургууль/

  16. Б.Тэмүүлэн Физик- шагналт байр /Сант сургууль/

  17. Э.Барсболд Физик- шагналт байр тус тус эзэлж /Сант сургууль/ шагнал хүртлээ.

Эх орноо дэлхий дахинаа сурталчлан таниулсан явдалд талархаж ийнхүү шагнал гардуулж байна.

Шагнал гардуулах ёслолын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн хүүхэд залуус, удирдан бэлтгэсэн багш, эцэг эхчүүд та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхнийг медаль гардан авсан агшинд Ерөнхийлөгч миний бие хүлээн авч уулзахдаа "Монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж олон улсын шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулах зарлиг гаргана" гэж хэлсэн. Энэ зарлиг гараад хэрэгжиж байна.

Тодруулбал, 

  • Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит нэг удаагийн тэтгэлэг олгох

  • Хүүхэд бүр олимпиадын бэлтгэл, сорилд орох боломжийг бүрдүүлэх

  • Цахим дэд бүтцийг үүсгэх

  • Бэлтгэж буй багш нар болон олимпиадыг зохион байгуулах хороог санхүүжилт, зохион байгуулалтын тогтвортой байдлыг хангахаар зарлигт туссан билээ.

Мөн та бүхэн дэлхийн тэргүүлэх 100 их дээд сургуульд суралцах урилга хүлээн авсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр суралцан эх орондоо ирж, ажиллах, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлж байна.

Та бүхнийг үе тэнгийнхэн, дүү нараа амжилтын өөд чиглүүлнэ гэдэгт миний бие итгэл төгс байна.

Монгол Улсын сум, хороо бүрээс сурагчдыг олон улсын олимпиадад бэлтгэж, амжилт гаргах тэгш боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахыг Эрдэмтэн багш та бүхнээсээ хүсье. Эрдэм чадвартай монгол хүн Монголын баялаг, хөгжлийн тулгуур байх болно” хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 23 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2 цаг 12 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 4 цаг 43 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 5 цаг 34 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 6 цаг 16 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 6 цаг 23 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 6 цаг 50 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 7 цаг 29 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 22 цаг 34 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 23 цаг 1 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 23 цаг 8 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 23 цаг 17 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ...
Top