x

Голомт банк “Монгол Улсын шилдэг банк” шагнал хүртлээ

Олон улсын банк санхүүгийн салбарт нэр хүндтэй сэтгүүл болох “Global Banking & Finance Review”-ээс Голомт банкийг “Best Corporate Bank in Mongolia - 2021” буюу Монгол Улсын шилдэг байгууллагын банкаар өргөмжиллөө.

Уг шагналыг дэлхийн санхүүгийн нийгэмлэгийн хүрээнд нэвтрүүлсэн шинэ үйлчилгээ, амжилт, стратеги, дэвшилтэт технологи зэрэг олон шалгуурыг үндэслэн олгодог бөгөөд Голомт банк эдгээрийг бүрэн хангажээ.

Голомт банк нь тэргүүлэгч корпорэйт банкны хувьд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, төрийн болон хувийн хэвшлийн томоохон корпорациудад байгууллагын банкны цогц үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэж, тэдгээрийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэдэг. Мөн байгууллагын банкны үйлчилгээг дэлхийн жишигт хүргэх зорилгоор харилцагчдадаа тусгайлан зориулсан “Tailor-made” буюу тухайн байгууллагын онцлог, хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгон, бизнесийн үйл ажиллагааг нь тасралтгүй дэмжин ажилладаг билээ. Үүнээс гадна Монголдоо анхдагч, эдийн засгийн нэгдсэн судалгааны DUA платформ нэвтрүүлэн зах зээлийн нөхцөл байдал, эдийн засгийн хандлагын талаарх зөвлөх үйлчилгээг цаг алдалгүй хүргэж буй юм.

Дэвшилтэт технологиор тэргүүлэгч Голомт банк дижитал банкны системийг амжилттай нэвтрүүлж, Интернэт банк, И-биллинг, SocialPay, Payroll зэрэг олон төрлийн шийдлийг байгууллагуудад санал болгон цаг, хөдөлмөр хэмнэх боломжийг олгосоор байна. Мөн эдийн засгийн өнөөгийн болон ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох “Financial manager’s convention - FMC” санхүүчдийн чуулга уулзалтыг жил бүр амжилттай зохион байгуулдгаас гадна “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг.

Голомт банканд итгэл хүлээлгэн, амжилт бүрт үргэлж хамт байдаг хүндэт харилцагч, хамтрагч байгууллагууддаа талархал илэрхийлье.

“Global Banking & Finance Review” сэтгүүлийн тухай:

Тус сэтгүүл нь олон улсын санхүүгийн нийгэмлэгт нөлөөлөх бие даасан, найдвартай контентийн платформыг бий болгох зорилгоор 2010 онд байгуулагдсан бөгөөд 200 гаруй улсад уншигч, захиалагчтай. Банк, брокер, гадаад валют, компанийн засаглал, баялгийн менежмент, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл хүргэдэг энэхүү сэтгүүл 2011 оноос эхлэн олон улсын банк санхүүгийн салбарт тодорхой чиглэлээр мэргэшсэн, өндөр ур чадвартай компаниудыг тодруулах “Global Banking & Finance Review Awards”-ийг хэд хэдэн төрлөөр шалгаруулан олгож эхэлсэн нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй арга хэмжээ болсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 20 цаг 37 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 20 цаг 46 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 20 цаг 51 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 23 цаг 21 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 23 цаг 30 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 23 цаг 33 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Хулгайтай тэмцэхээ боль! Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top