x

Ц.Анандбазар гишүүнээс айж байна уу, Ерөнхий сайд аа!?

Олон арван эмэгтэйн эрх чөлөөнд балмад бүдүүлгээрхалдаж сэтгэл санааны хохирол учруулж байсан УИХын гишүүн Ц.Анандбазар энэ өдрүүдэд амгалан налайж мөргөлөө үйлдэж буй бололтой. Нийгэмд цочрол үүсгэсэн залуу бүсгүйн эр зоригоор түүнд доромжлуулан гутаалгасан охид, эмэгтэйчүүд “Энэ удаад Монголын төр, хууль хяналтын байгууллага Ц.Анандбазартай хариуцлага тооцно” гэж найдсандаа сэтгэл буртаглан тээж явсан эвгүй дурсамжаа дэлгэсэн билээ. Гэвч Монголын төр “сонсохыг хүссэнгүй”. Өөрөөр хэлбэл Монголын хууль, хяналтын байгууллага түүнээс охид эмэгтэйчүүдийн нэр хүнд, сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж чадахгүйгээ харууллаа. 

Түүнд холбогдох дэндүү олон баримт бүхий хавтаст хэргүүд байсан ч хэрэгсэхгүй болгосоор байдгийн цаад нууцыг Ерөнхий сайд Та ч, би ч мэднэ. Ерөнхий сайд, МАН-ын дарга асан У.Хүрэлсүх түүнийг МАН-аас хөөгөөд Ерөнхийлөгч болов. Гэсэн ч энүүхэнд Ц.Анандбазар “хохирно” гэж үү? Ийм шийтгэлээр юуг шийднэ гэж? Одоо хэр нь хуулийн зарим байгууллага түүнд үйлчилсээр, түүний алдааг баримттайгаар шүүмжилсэн иргэн ч, сэтгүүлч ч Ц.Анандбазараас хүнд нөхцлөөр хавчигдан дарамтлагдаж байна. Харин Ц.Анандбазарыг шалгаж байгаа эсэх нь нууцлагдмал. 

Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн ажлыг сэтгүүлчдэд танилцуулах үеэрээ "Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой асуудал нийгэмд нэлээд газар авч байна. Мэдээж парламентын гишүүний өөрийн бүрэн эрхийн асуудал байдаг. Гарч ирсэн бүх асуудлын төлөө парламентын гишүүн огцорно гэдэг амаргүй асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ миний хувьд Ц.Анандбазар үнэхээр гэм буруугүй бол УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй. Гэм буруугүйгээ нотлочихоод ороод ирвэл ёс зүйн хувьд хамгийн зөв гэж бодож байна. Хариуцлага тооцох субъектэд нь Ерөнхий сайдын хувьд саналаа хэлсэн"  гэсэн байр суурийг илэрхийллээ. Дараа нь саяхан “Шүгэл үлээгчдийг хамгаална” гэв. Гэсэн ч “шүгэл үлээгчид” хуулийн байгууллагын үүд сахиж, Ц.Анандбазар гишүүний хууль бус үйлдлүүд үргэлжилсээр байна. 

 Хуулийн талаасаа төрийн өмчит компаниудад дур зоргоороо авирлан шахаа хийдэг, тендерт ялсны дараа санал болгосон үнээ нэмчихдэг, Дархан цаазат газарт “Аялал жуулчлалын зориулалтаар” газар эзэмших гэрээгээ зөрчөөд хувьдаа ашиг олох зорилгоор хаус барьж зараад байна, газрын төлбөрөө ч төлөхгүй байна, гэрээ байгуулсан хугацаагаа ч сунгаагүй гэхчлэн олон баримтыг дэлгэж байсан боловч Монголын төрд Ц.Анандбазарыг дийлэх хууль, хуульч үгүй бололтой. Одоо би болон Монголын эмэгтэйчүүд УИХ-ын гишүүн Ц.Анандбазараас айж байна. Тэр хэний ч нэрээр гомдол гаргаж өөрөө нуугдаж хуулийн байгууллагаар дарамтлуулж чаддагийг харлаа. “Шүгэл үлээгчдийг хамгаална” гэсэн Ерөнхий сайд Танд маш ихээр талархсан ч “шүгэл үлээсэн” бүхэн үл үзэгдэх дарамтад тарчилсан хэвээрээ байна. 

Харин одоо ээлжит баримтаа дэлгэе. Эх сурвалж нь Хөгжлийн банкны Зээлийн хяналт шалгалтын тайлан. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшлийн “Сод монгол групп” ХХК “Тос тосолгооны материалын үйлдвэр”  төсөл гэсэн нэртэйгээр, жилийн 6.5 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар 669.6 сая иенийн дүнтэй хоёр удаагийн хэсэгчилсэн зээлийг авсан. Төслийн нийт өртөг нь 43 сая ам.доллар! Хөгжлийн банкны зээлийн хяналт шалгалтаар зээлийн гэрээний 3.1.4 болон 8.1.1 гэх нийт хоёр заалтын хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэгджээ. Дээрх заалтад “Зээлийн гэрээний зориулалт: Тос тосолгооны материалын үйлдвэрийн төсөл. Үүнээс өөр зориулалтаар ашиглахыг хориглоно” гэж заасан боловч зээлийг зориулалтын дагуу ашигласан гэх хангалттай баримт байхгүй хэмээн тайланд дүгнэсэн байгаа юм. Мөн үүнд “2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн З-СМ-ЗҮ 2017057 тоот гэрээний 5.3-т  зээлдэгчийн данс руу шилжүүлэх тухай заалт оруулсан хэрнээ 9.1.2-т бэлтгэн нийлүүлэгч компанид шилжүүлэх тухай заалт  оруулсан байгаа нь зөрчилдөж байна. Зээлийн санхүүжилтийг бэлтгэн нийлүүлэгчийн дансанд шилжүүлээгүй, зээлдэгчийн “Голомт” банкны дансанд  шилжүүлсэн” гэж Хөгжлийн банкны зээлийн хяналт шалгалтын тайланд бичсэн байна. Түүнчлэн Хөгжлийн банкнаас зээлдэгчийн төлөөлөлтэй тухай төслийн байршилд очиж уулзах үеэр өгсөн тайлбар нь “2021 оны хоёрдугаар улирлаас үйлдвэрлэлийг эхлүүлнэ” гэсэн мэдээлэл өгчээ. Өнөөдрийн байдлаар ямар үйлдвэрлэл эхэлчихээд байгаа юм бэ?  

 

Ерөнхий сайд аа! Монгол Улсын Ерөнхий Прокурор оо! Цагдаагийн Ерөнхий газрын дарга аа!  Хэрэв иргэн миний бие Монгол Улсын Хөгжлийн банкнаас 43 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэхдээ зээлийн гэрээний хоёр заалтыг зөрчөөд авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулан санхүүжилтээ өөрийнхөө дансанд шилжүүлчихсэн бол шоронд сууж байх байсан. Мөн биз? Иргэн миний бие, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нарт ижил хууль үйлчлэх үү? Үүнд хариулт өгнө үү!

У.Оргилмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 11 цаг 12 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 13 цаг 1 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 15 цаг 32 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 16 цаг 23 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 17 цаг 5 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 17 цаг 12 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 17 цаг 39 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 18 цаг 18 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top