x

Д.Сумъяабазар: Сэлбэ голын ай савд нэмж газар олгохгүй

Ойрын өдрүүдэд орсон бороо, цас, мөн шар усны үерийн улмаас Сэлбэ гол үерлэсэн. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга Д.Сумъяабазар газар дээр нь очиж ажиллалаа. Сүхбаатар дүүргийн хэмжээнд үерийн голдирол, жалга, судаг дагуу буусан 1200 орчим айл байдаг. Тухай бүрд мэдэгдэх хуудас өгч, холбогдох байгууллагууд шаардлага тавьдаг ч айлууд нүүдэггүй. Өнгөрсөн удаагийн борооны улмаас л гэхэд олон айл усанд автаж, айлуудын жорлон хальсныг соруулжээ. Их хэмжээний үер болбол айлууд нэлэнхүйдээ усанд автахаар байгааг албаныхан хэлж байлаа.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяр “Үер ус хальж, айл өрх рүү орсон 2-3 хэсэг газар бий. Дүүргийн онцгой комисс шуурхай арга хэмжээ авч, далан, шуудай тавьж, хамгаалалтад авсан. Ойрын 20-30 жилд ийм үер болоогүй гэж иргэд ярьж байгаа” гэв.

Иргэд намагтай газар байшин барьж, усаа зайлуулахын тулд шуудуу татаж, чулуу, шороо, хайрга асгаж, голын голдирол өөрчлөх болсон байна. Иймд газрын эрхийг нь цуцлах, үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгааг албаныхан онцолж байв. Хотын дарга ч “Голын голдирол өөрчилж, дээр нь барилга, байгууламж барьсан газрыг шүүхэд өгч, нөхөн олговор нэхэмжил. Олгосон хүн, авсан нэр устай нь зарла” гэсэн юм. Мөн Сэлбэ гол орчимд Байгаль орчны үнэлгээ хийлгэж, голын хамгаалалтын бүсэд олгосон газрын захирамжийг цуцлах, үер усны гамшгаас хамгаалах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Түүнчлэн Сэлбэ голын ай савд нэмж газар олгохгүй байхыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныханд үүрэг болгосон юм.

Хотын дарга Д.Сумъяабазар “Газар олголт үнэхээр замбараагүй, дүүргүүд газар их олгосон байна. Үүнээс үүдэн голын ай саваар барилга, байгууламж их барьжээ. Хууль, дүрэм зөрчиж газар олгосон, захиргааны эрх мэдлээ хэтрүүлсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой. Мөн хууль, дүрэм зөрчсөн аж ахуйн нэгж, иргэнийг шүүхэд өгч, нөхөн олговрыг нь төлүүлэх шаардлагатай. Энэ жил хур, бороо элбэгтэй байх төлөв бий. Тиймээс үерийн усны бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага гарч байна. 1966 оных шиг үер болох магадлалтай гэж Дэлхийн банкны судалгаа гарсан байдаг” хэмээн ярив.

НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням “Бид жил бүр Газрын алба, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтраад  зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүхийг сануулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэж ажилладаг ч тэр бүр хэрэгждэггүй” гэлээ.

Мөн энэ үеэр Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Нийслэлийн ногоон бүсийн 330 мянган га талбайг хамгаалж, 33 байгаль хамгаалагч ажилладаг. Гэвч техник, хэрэгсэл хүндрэлтэй байдаг” гэдгийг хэлж, үүнд анхаарал хандуулахыг Хотын даргаас хүссэн юм.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 11 цаг 24 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 11 цаг 33 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 11 цаг 38 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 14 цаг 8 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 14 цаг 17 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 14 цаг 20 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 15 цаг 2 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top