x

Хэнд, юуны төлөө гэж санал өгөх вэ?

Орос, Хятадын дунд “Ардчиллын баян бүрд” болон торойх Монгол орон минь ээлжит сонгуультайгаа  золгож байна.

Тэртээ 30 жилийн өмнөх анхны ардчилсан сонгуультай харьцуулбал их зүйл өөрчлөгджээ.

Дэндүү гэж хэлж болох эрх чөлөөнд дасал болчихоод ардчилал байж л байдаг зүйл гэж бодох шинэ үеийнхэн олонхи болсон байна.

Тэдний санал өгөхөөс өөрсдийнх нь болон бидний эрх чөлөөт амьдралын загвар өөрчлөгдөх цаг үе дээрээ ирсэн шиг байна.

Хорьдугаар зуун дарангуйлагчдын мандаж мөхсөн, хүн төрөлхтөнийг харанхуй нүхэнд унагасан зуун байлаа.

Хорьдугаар зуунд коммунистуудын  бусдын хөрөнгийг хураахаас айсан европын дундаж давхрага фашист дарангуйллыг хүссэнээрээ ардчиллыг доройтуулсан байдаг.

Хорин нэгдүгээр зуунд хүмүүс аливаа дарангуйлал зөвхөн хувийн өмчид халдах биш, эрх чөлөөг устгаж, олон сая хүний амь насыг авч явдгийг мэдэж авсан.

Дарангуйлах үзэл дарангуйлагчтайгаа хамт үхдэггүйг ойлгохын дээдээр болсон. Цагийн эрхээр эмчлэгдэх энэ эмгэг зарим оронд байсаар л байна.

Монголд ч мөн адил. Тэр тусмаа “Том ах”-тай байх синдром арилаагүй л байна.

Төрийг ардчилахын тулд эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хувааж тэнцвэржүүлэх, харилцан хяналт тавьдгийг дэлхийгээрээ хүлээн зөвшөөрдөг.

Угтаа хууль тогтоогчид нь “Сонгогдох эрх мэдэл”, Засгийн газар, шүүх нь “Томилогддог эрх мэдэл” юм.

“Томилогддог эрх мэдэл” нь “Сонгогддог эрх мэдэл”-ээс улс төрийг булааж, хууль ёсыг  гажуудуулж, баривчилгаа, хэлмэгдүүлэлт зохион байгуулж байгаа нь ардчиллыг завхруулж буй үйлдэл юмаа.

Ийм завхрал гарахад МАН, АН буруутай. Тэд сонгогчдод сонголт хийх бололцоо олгодоггүй бүгдээрээ л ардчилсан дүртэй ялгахад хэцүү.

Ардчилсан нийгэмд зүсэн зүйлийн үзэлд хүлцэнгүй ханддаг.

Гэхдээ эрх чөлөө, зах зээлд дайсагнах хэн нэгнийг төрд ойртуулахгүй байх анхны “шүүлтүүр” нь улс төрийн нам байж чадсан газарт  ардчилал найдвартай, хөгжил тогвортой байдаг.

Монголд МАН, АН төрийн босгыг дордуулсаар анхдагч “шүүлтүүр”-ийн үүрэг ролийг орхигдуулсаар иржээ.

Нэгэнт сонгогчдод өөрсдөд нь эрх чөлөө, зах зээл, өмчөө хамгаалах үүргийг ноогдуулж буй үед нэр дэвшигчдэд хэнд нь санал өгөх вэ? гэдэг улс төрийн сонголт хийх шаардлага байгаа нь мэдээж. Тэр тусмаа бүгд гоё ярина, амлалтаараа уралдана.

Сонголтоо зөв хийхийн тулд дараах 4 шалгуурыг хэрэглэж үзэхийг санал болгосон байдаг. Хэрвээ эдгээр шалгуурыг даахгүй бол нэр дэвшигчид санал өгөхгүй байх нь үр хүүхдүүдийн чинь ирээдүйд өлзийтэй.

Шалгуурууд:

  1. Ардчилалд дургүй хандлагатай эсэх/Үндсэн хуулийг үл ойшоодог, өөрөөр засаглахыг хүсэмжилдэг, сонгуулийн дүнг үл зөвшөөрөх/

  2. Өрсөлдөгчийнхөө хууль ёсны эрхийг үл хүндэтгэх хандлагатай эсэх /Өрсөлдөгчөө дайсан гэж хардаг, гэмт хэрэгтэн , тагнуул гэж цоллодог/

  3. Иргэний эрх чөлөө, хэвлэн нийтлэхэрх чөлөөнд халддаг эсэх /Авторитар дэглэм, Орос Хятадыг үлгэрлэх өнгөтэй, хуулийн байгууллагыг улс төрд ашигладаг, сэтгүүлчдийг үл ойшоодог,/

  4. Хүчирхийлэх хандлагатай эсэх /Хүчирхийлэлд уриалдаг байгууллагыг дэмждэг эсэх, хүчирхийллийг буруушаахаас зугатаадаг, өмгөөлж хамгаалдаг /

Энэхүү шалгуурууд нь дарангуйлагч дэглэмийн зовлон бэрхшээлийг биеэрээ туулсан улс төр судлаачдын зөвлөгөө ажээ.

Сонгогч Та сонголтоо хийчихсэн байгаа гэсэн хэдий ч сонголт маань зөв эсэхэд энэ зөвлөгөөг хэрэглээд үзэхэд буруутахгүй.

Ардчилал Таны сонгох эрхийг чинь авчирсан. Харин ямар төртэй байх нь Таны сонголтын асуудал.

Эрх мэдлийг шүүрч аваад тэндээ бүгших санаархлыг эсэргүүцэн дуугарч чаддаг зоригтой улс төрч энэ цаг үед их л хэрэгтэй санагдаж байна.

Монгол эрх чөлөө, өмч хөрөнгө, зах зээлээ хамгаалан байж эдийн засгийн хямралыг зөөллөж, ардчиллын эрүүл мэндийг сайжруулан ирээдүйгээ бүтээнэ гэдэгт итгэж байна.

Таны сонголт мэргэн байх болтугай.

М.Энхсайхан

Шоронгийн эмнэлгээс бичив /2020.06.22/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN (197.210.65.69)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
    2021 оны 06 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 3 цаг 26 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 4 цаг 17 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 4 цаг 59 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 5 цаг 6 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 5 цаг 33 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 6 цаг 12 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 21 цаг 17 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 21 цаг 44 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 21 цаг 51 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 22 цаг 0 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 23 цаг 2 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 23 цаг 13 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 23 цаг 59 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Өчигдөр 10 цаг 52 мин Хулгайтай тэмцэхээ боль! Өчигдөр 10 цаг 34 мин
iИх уншсан
Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ
Top