x

Хоосон торх шиг хоёрын дундаас хонины хээр шиг С.Эрдэнэ цухуйх юм биш биз

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сурталчилгаа ид өрнөж, одоо төгсгөлийн шат руугаа орж байна. Үе үеийн Ерөнхийлөгчийн сонгуулиар “Өдрийн сонин” үйл явдлыг тоймлож гаргадаг. Одоо яг тэр үе нь таарч байна. Өнгөрсөн өдрүүдэд юу болов, ямар үйл явдал өрнөв, тэр бүгдийг багцлаад нэг харъя.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх. Ерөнхий сайд байсан, МАНын одоогийн дарга энэ хүн ёстой л шуугиулж байна аа. Амтай болгон У.Хүрэлсүхийг гэж байна. Хуучны монгол кинон дээр Жа ламыг морилж ирэхэд сүсэгтэн олон хуйгаараа ханарч мөргөдөг бол бүр цаашаа. Нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй гар барих, нүүрээ харуулчих санаатай олны хөл хөдөлгөөн дийлдэшгүй байна. Гар барина, ариун мэлмийд нь таалагдана гэдэг бол хуучны сүсэгтнүүдийн хувьд тун ховор олдох боломж юм. Түүний сууж байгаа ширээний булангаас адис авч байна уу гэлтэй зураг хөрөг ч гарлаа. “Хүрэлсүх сонгогдоно. Юм хийх хүү” гэж тэд хир халдаагүй өмөөрч байна. “Намбарын Энхбаяр Самбарын Энхбаяр боллоо” гэж 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар бид шүүмжилж байлаа. Гэтэл тэр үе үнэнгээсээ юу ч биш болов. Нутаг оронд шинэ хувилгаан тодорсон мэт л Хүрэлсүх ханаруулан шуугиулж байна. Хамаг сайн сайхан бүхэн нэг хүнд бүрэн цогцолсон мэт сурталчлах болов. Гэхдээ энэ их дуулиан шуугиан зөвхөн өөрийнх нь хүрээлэл дотор л өрнөж байна. МАНын гишүүд, энэ намын тойрон хүрээлэгчид, фенүүдийнх нь дотор л ийм дуулиан шуугиан цуурайтаж,бужигнаж байгаа харагдах юм.

Хар машинаар сонгуулийн санал тоолох болсноос хойш сонгуулийн бульхай гэж гарахаа больсон нь үнэн юм. Хэнд хэдэн хувийн санал өгсөн нь тов тодорхой харагддаг болсон. Хар машинаар санал авснаас хойш МАН Ерөнхийлөгчийн сонгуульд 50 хувийн амжилт үзүүлсэн түүх алга. 2009 онд МАХН (МАН)аас нэр дэвшигч Н.Энхбаяр 47.41 хувийн санал авч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болов. 2013 онд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 41.47 хувийн санал авснаар Ц.Элбэгдорж улиран сонгогдов. 2017 онд МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд 41.16 хувийн санал авснаар Х.Баттулга Ерөнхийлөгч болж байлаа. Тэгэхээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх энэ их дуулиан нам доторх “бүүм” байж мэдэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат. Энэ хүний сонгуулийн сурталчилгаа мөн л шагшаан шуугиан дүүрэн өрнөж байна. Энэ жижиг Монголоос хэтийдсэн гэмээр л энэ хүний тухай дуулдах юм. “Ард түмний хүсэн хүлээж байгаа Ерөнхийлөгч. У.Хүрэлсүхээс илүү гарна уу гэхээс дутахгүй” гэсэн сурталчилгаа хөвөрнө. Гэхдээ ийм сурталчилгаа мөн л сошиал хүрээнд сүйдийг нь хийж байгаа. Тэнд Д.Энхбат хэдийнэ Ерөнхийлөгч болчихсон мэт. Энхбатыг сүхээр цохисон ч эмтэрч элтрэхгүй юм шиг санагдаж байна. Энэ бол сошиал доторх үйл явдал юм аа.

Сошиалаас гаднах үйл явдлыг дүгнэх нь одоохондоо эрт төдийгүй хууль эрх зүйн хувьд боломж бага байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ. Нам нь дотроо хагарчихсан. Сонгуулийн сурталчилгаа хийхээр очсон газар бүрд нь шахуу “Санал өгөхгүй” гэж хөөж туусан дүр зураг харагдаж байна. С.Эрдэнийг эсэргүүцэж жагсав. “Даргагүй учир дансгүй. Сонгуульд зориуд бууж өгөх гэж орсон” гэсэн хар пиарын тоосонд булуулж сонгуульд орсон С.Эрдэнийн сурталчилгаа ямархуу байна вэ.

Тэр номхон томоотой, аядуу зөөлөн. Яг хонины номхон хээр морь мэт нэгэн жигд зөөлөн явж байгаа. Залуус хонины хээр гэж мэдэхгүй байх. Хүүхэд хөгшид ноолсон, ямар ч үед гараар баригддаг, ядарсан үед хөл дүүжилдэг морь. Хэзээд л иймээрээ байдаг морь. С.Эрдэнэ яг хонины хээр шиг нэгэн жигд, цуцашгүй сурталчилгаагаа хийж байна. Хар, цагаан хэл амны дундуур тэрээр өөрийнхөөрөө энгийн даруу явсаар л. Хайр хүрэм биш, сайхан биш, гоё биш, гэхдээ энгийн даруу өөрийнхөөрөө. Уулзсан хүн бүр “Нээрэн ийм л байдаг даа” гэж итгэл төрөм даруу. Нэвтрүүлгийг нь үзсэн хүмүүс нийтээрээ нулимс унаган магтан дуулахгүй ээ.

Гэхдээ сэтгэлийн чинадад “Дажгүй юм аа” гэсэн үнэлэлт дүгнэлт өгмөөр тийм энгийн. С.Эрдэнэ УИХд суухдаа Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хууль санаачилж хэрэгжүүлсэн нь олон олон хүний амьдралд үр өгөөжөө өгсөөр байна. УИХ-д насаараа суусан ч юу хийсэн нь мэдэгдэхгүй олон хүн байдаг. Түүний хажууд С.Эрдэнийн санаачилсан хуулиуд амьдралд хэрэгжиж, үр өгөөжөө өгсөөр байна. Баянгол дүүргийг Эрдэнэ вангийн хошуу гэж зарим нь шоглож ярьдаг. Үнэндээ сүүлийн хэдэн жил Баянгол дүүрэгт хамгийн олон эмнэлэг, ахмадын сувилал баригджээ. Баянгол дүүрэг хамгийн анх Хүүхдийн эмнэлэгтэй болов. Хүмүүст хамгийн хэрэгтэй үйлчилгээ тэр юм. Хүмүүс одоо санаж байгаа байх аа. АН өнөөдөр хоёр хуваагдсан мэт харагдаж байна. Яг санал өгөх дээрээ тулаад ирэхээр энэ намынхан өөрийнхөө хүнд санал өгөх нь тодорхой. Үүнд С.Эрдэнийн туйлбартай, илүү дутуу зангүй зан шууд нөлөөлнө.

МАН нэгэн цул мэт харагдаж байгаа ч дотроо асар олон бүлэглэлтэй, өнгө мөнгөний эрх ашиг хуваагдмал. Үүний дэргэд АН-ын өнөөдрийн хуваагдал өчүүхэн төдий юм.

Өнөөдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль иймэрхүү янзтай өрнөж байна. Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай болно гэж таамаглаж байгаа хүмүүс бий. Тэднийхээр бол У.Хүрэлсүх, С.Эрдэнэ хоёр тунаж, дараагийн сонгууль болоход Д.Энхбатыг дэмжигчид С.Эрдэнэд саналаа өгөх магадлал өндөр гэж тааж байгаа. Тэгвэл хоосон торх шиг хоёрын дундаас хонины хээр шиг С.Эрдэнэ цухуйх юм биш биз гэсэн таамаг байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 18 цаг 49 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 19 цаг 8 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 19 цаг 20 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 19 цаг 26 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 20 цаг 7 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 20 цаг 10 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 20 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top