x

Х.Баттулгад энэ намд эргэж ирэх нүүр хэрэгтэй

Ямартай ч АН-ын дотоодод өрнөсөн тамганы дажин хуулийн хувьд өндөрлөж, шүүхийн шийдвэрээр намын тамга М.Тулгатад үлдлээ. Өчигдөр хуралдсан Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр С.Эрдэнэд олгосон АН-ын тамгыг хууль ёсны хэвээр үлдэв.

Нөгөө талаас “Шүүхийн маргаан дуусаагүй, маргааныг анхан шат руу буцааснаас өөр зүйлгүй” гэж тайлбарлаж байгаа боловч анхан шатны шүүх дээр ч гэсэн хэлэлцэх асуудал үлдсэнгүй. Учир нь Ц.Тувааны зүгээс С.Эрдэнэд олгосон тамгыг хүчингүй болгуулахаар шүүхдэх үед Ц.Тувааны нэр УДШ-ийн цахим бүртгэлд байсан. Энэ үндэслэлээр тэр АН-ын тамгыг өөрийн болгохыг зорьсон бол өнөөдөр Ц.Тувааны нэр цахим бүртгэлд байхгүй. Харин хууль ёсны тамга нь М.Тулгатад байгаа гэдэг утгаараа Дээд шүүх АН-ын даргаар М.Тулгатын нэрийг цахим бүртгэлд оруулах үүрэгтэй. Товчхондоо, 2024 оны УИХ, орон нутгийн сонгуулийг дуустал М.Тулгат АН-ын тамгыг атгахаар болов.

Үүгээр АН-ын дотоодод өрнөсөн тамга тэмдэгний маргаан хуулийн хувьд дуусч, С.Эрдэнэ албан ёсны нэр дэвшигч хэвээр үлдлээ. Харин нөгөө тал үлдсэн хугацаанд яаж ажиллах вэ гэдгээс ирэх сонгуулийн дүн, С.Эрдэнийн ялалт, ялагдал хамаарна.

Шүүхийн шийдвэр гарсны дараа өчигдөр үдээс хойш АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийхдээ, намынхаа үе үеийн дарга нар, УИХ-д сонгогдсон гишүүд, орон нутгийн намуудад хандаж, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль, 2024 оны УИХ-ын сонгуулийн ялалтын төлөө хамтарч, нэгдэж ажиллахыг уриалав. Тус намын хувьд дотоодын “дайнаа” дуусгаад гадагшаа өрсөлдөх өрсөлдөөндөө хүчээ хуримтлуулах, нэгдэж нягтрах цаг ирэв. Яг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль шиг.

2017 оны сонгуулийн өмнө Х.Баттулга АН-аас Ерөнхийлөгчид Н.Алтанхуяг, Р.Амаржаргал нартай нам дотроо өрсөлдөхөд хэн ч Х.Баттулгыг нөгөө хоёроо хол орхиод гараад ирнэ чинээ санаагүй. Гэвч нэгэнт намын олонхи гишүүд нь Х.Баттулгыг дэмжсэн учраас бусад өрсөлдөгчид нь ч гэсэн Х.Баттулгынхаа ард гарч зогсоод нэгэн дуугаар нэр дэвшигчээ дэмжсэн. Улс төрийн соёлтой, шударга өрсөлдөөн гэж үүнийг хэлдэг. Х.Баттулгыг 2017 онд Ерөнхийлөгч болгосон хүн ч гэсэн С.Эрдэнэ.

Тиймээс өнөөдөр ч гэсэн Х.Баттулга энэ намд эргэж ирэх нүүртэй үлдье гэвэл С.Эрдэнийнхээ эсрэг хэвлэлийн пиар, соошл дайнаа зогсоогоод, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нарынхаа жолоог татах ёстой. Үгүй бол нэгмөсөн шинэ нам байгуулаад, МАН-тай нийлээд С.Эрдэнийнхээ эсрэг явах хоёр л сонголт байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Бат (192.82.68.244)
    Эрдэнэ АН ыг Эби, Сү ийн нарийн даалгавараар устгахг зорьж байна.
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
  • Hulgar harahiin llriin sdaa (202.55.188.87)
    Malchin
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.55.188.94)
    Дайнтай дайнгүй ямар ч дэмжлэг хүлээхгүй ээ, мээдрэмж байкүү яана даа
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (172.58.143.144)
    Jenko d an hariutslaga toots namaasaa huu hulgaig ni shalguul
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • Баяр (202.126.89.227)
    Баттулга безнэсээ хөөгөөд яна аль нам хэрггүй хари жинхэнэ хөшигнийй араас тоглоно до
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • Хуучин цэрэг (59.153.115.182)
    Ерөнхийлөгчийг хүртэл НАМын нүүрээрээ айлгаж ичээсэн овоо хүнд өвчтэй гарууд шүү!...
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • Хуучин цэрэг (59.153.115.182)
    МАН, АН, МАХН, ХҮН гэж "КОМПЛЕКСНИЙ СИНДРОМ"... гэгч өвчинд нэрвэгдэгсдийн цугларч бөөгнөрдөг "Хүчээ нэгтгэдэг" газар нь болжээ дээ. Энэ НАМчингуудын солиорол... Монголчуудыг ч нэг мөсөн ална доо.МАНгасууд...
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 8 цаг 58 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 10 цаг 47 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 13 цаг 18 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 14 цаг 9 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 14 цаг 51 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 14 цаг 58 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 15 цаг 25 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 16 цаг 4 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top