x

“Internship 2k21” судлаач оюутан хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна

Голомт банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг судлаач оюутны хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. 17 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж буй уг хөтөлбөрт мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй оюутан залуус та бүхнийг Голомт банкны чадварлаг хамт олонтой нэгдэхийг урьж байна.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар оюутан танд дараах боломжуудыг олгоно.

Үүнд:

  • Мэргэжлийн чиглэлийн ментортой болох;
  • Банкны бизнесийн бодит төсөл, судалгаан дээр ажиллах;
  • Сургалт хөгжлийн цогц хөтөлбөр, арга хэмжээнүүд дээр ажиллах;
  • Багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, судалгаа шинжилгээ хийх, бизнес харилцааны этикт суралцах;
  • Мэргэжил болон карьерийн зөвлөгөө авах;
  • Судлаач оюутнуудтай өрсөлдөн 2021 оны Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг 100 оюутны нэгээр шалгарах.

Түүнчлэн Голомт банкны “Судлаач оюутан хөтөлбөр”-т 3 сарын турш цалинтай хамрагддагаараа давуу талтай.

2019 оны Судлаач оюутан Б.Батсайн: Хамгийн их таалагдсан зүйл нь Голомт банкны дотоод соёл байсан

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар амьдралыг харах өнцөг өөрчлөгдсөн гэж боддог. Оюутан байх хугацаандаа ажилд орох гэж яардаггүй байсан миний бодлыг тэр чигээр нь өөрчилж хурдан л ажилд орох юмсан гэсэн бодол руу хөтөлсөн, бодит туршлага болон хамт олны уур амьсгалыг халуун дотноор өгсөн хөтөлбөр байсан.

Судлаач оюутан хөтөлбөрийн юу нь гоё байсан бэ?

Маш олон таалагдсан зүйл байсан. Хийж байгаа ажлаасаа мэдлэг олж авах, уур амьсгал, зохиогдож буй арга хэмжээ гээд олон зүйлээрээ шинэлэг байсан. Хамгийн их таалагдсан  зүйл бол Голомт банкны дотоод соёл байсан. Өдөр тутмын ажилчдын хандлага бүрдүүлж байгаа орчин, харилцаа гээд л маш ихээр таалагдсан.

2020 оны Судлаач оюутан Ж.Үүрийнтуяа: Ирээдүйд хаана ажиллах талаар шийдвэр гаргахад тусалсан

“Судлаач оюутан” хөтөлбөрт оролцохоос өмнө банкийг иргэдэд үйлчилж буй үйлчилгээний нэгж, өөрийн авдаг үйлчилгээгээр л төсөөлдөг байсан. Харин хөтөлбөрт оролцсоны дараа банк гэдэг миний төсөөлж байснаас илүү өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, хэлтэс нэгжүүд нь хоорондоо нягт холбоотой ажилладаг, мөн шинэчлэл, шинэ соёлын түүчээлэгч том байгууллага юм байна гэдгийг ойлгосон.

Төгсөөд банканд ажиллах уу, эсвэл өөр газар ажиллах уу гэж эргэлзэж байсан миний хувьд банкны ажилтны өдөр тутмын ажлын хэв маяг, хэмнэлээс ойлгох, цаашлаад ирээдүйд хаана ажиллах талаар шийдвэр гаргахад тусалсан. Дадлагын хугацаанд маш олон шинэ зүйлийг сурч мэдсэн бөгөөд миний амьдралд чухал нөлөө үзүүлсэн.

Албан хувцаслаж, 09-18 цагийн хооронд ажиллахад яг л банкны ажилтан болсон юм шиг мэдрэмж төрч байсан. Дадлага хариуцагч мэргэжилтнээсээ суралцах, зөвлөгөө авах боломж олдож байсан нь уг хөтөлбөрийн оюутнуудад олгож буй гоё зүйлүүдийн нэг байсан.

2020 оны Судлаач оюутан Г.Буян-оргих: Ямар чиглэлээр ажиллах, их сургуулиа төгсөөд юу хийх хүсэлтэй гэдгээ мэдэж чадсан

Мэдээллийн технологи нь дотроо маш олон салбарт хуваагддаг тул ямар ч туршлагагүй оюутан өөртөө таарсан, хүссэн салбар сонгох гэдэг нь  бэрхшээлтэй байдаг. Энэхүү хөтөлбөрт оролцсоноор ямар чиглэлээр ажиллах, их сургуулиа төгсөөд юу хийх хүсэлтэй гэдгээ мэдэж чадсан. Голомт банкын ажилтнуудын бодит туршлагаар үндэслэгдсэн сургалтууд, дотоодын уур амьсгал мэдрэх боломж олгодогт их таалагдсан.

Голомт банкны судлаач оюутны хөтөлбөрт бүртгүүлэх мэдээлэл:

Бүртгэлийн хугацаа: 2021.05.10 - 2021.05.21 хүртэл

Та student.golomtbank.com вебсайтаар орж онлайнаар анкетаа бөглөн ирүүлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.golomtbank.com/news/18996 цахим хуудас болон 99242994 утсаар авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 4 цаг 7 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 5 цаг 56 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 8 цаг 27 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 9 цаг 18 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 10 цаг 0 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 10 цаг 7 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 10 цаг 34 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 11 цаг 13 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн...
Top