x

Бурхны өмнөх хөрөг

Бурхан багшдаа залбирч суугаа намайг ач маань хачирхан харлаа. Яасан гэвэл бурхныхаа өмнө би Ерөнхийлөгчийн хөргийг сонгуулийн үеэр залсан юм. Ач маань өвөөгөө зөнөөд Ерөнхийлөгчдөө мөргөлөө гэж шоолж. 3 саяынхаа сороор тодорсон эрхэмд мөргөхөд яагаад шоолов. Х.Баттулгын зураг У.Хүрэлсүхийнхээр солигдох болтой. Тэглээ ч ижил. Тийм хуультай хойно. Би бурхандаа, Төрийн сүлдэндээ залбирсаар дуусна. Ерөнхийлөгч бол солигдож байх учиртай хүмүүний хорвоо. Х.Баттулга экс Ерөнхийлөгч нараа хуулиар хасаад ганцхан өөрөө дэвших заль зохиож мэхэндээ бүдрэв үү яав. Дэвшсэн бол бөгсөө харилцан ухалцаад овоо юм онгилогдох байв. Тоогүй. Хав дарагдаад илрэх нь одоо өнгөрсөн. Ялсан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтайгаа цаашид хяналтгүй туйлна.

Бурхны сургаалд би маруухан. Шунал, атаа, хорслоо номхрохыг зөвхөн өөрөөсөө гуй. Тэвчээр хайрла гэж өөртөө сөгд. Тэвчээр бол нүглийн цоож. Зовлон багасаж, жаргал арвижих буянд чадах чинээгээр даган баяс. Хуурмаг энэрэнгүй дүрээр худал сүжиглэж-өөрийгөө болон бурхныг бүү мэхэл гэх уншсан юм уу, сонссон юм уу үгс намайг мөргөлд хөтөлдөг.

Маш их хүссэнээ мөргөж гуйдаг. Ерөнхийлөгчдөө мөргөе гэвэл юу хүсэх вэ? Амалснаа ажил болгож хайрла гэж хөрөгт нь гэртээ мөргөх инээдэм аж. Ачаасаа мэдлээ. Жагсаж өлсөж шатахад ч цочихгүй гэнэ. Цочио нь гарчихсан юм байх. Ерөнхийлөгчийн мөс чанар, ёс зүй иргэдээ бишрүүлж, хөдөлмөрт давалгаалуулан дагуул гэж залбирвал арай бурханлаг юм уу? Ингэхэд Ерөнхийлөгчдийн ёс суртхуун мөргөхөөр бишрэм билүү? Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын тухай олны ам ямар билээ? Бишрэлээрээ мөргөдөг бурхныхаа өмнө залсан хөрөгт найдвар итгэлээрээ залбирах заяа энэ сонгууль хайрла гэж мөргөе. Гэтэл тийм хүн Монголд ерөөс байхгүй бол сонгууль яаж ч чадахгүй.

Булаалт хийдэг Ерөнхийлөгчдөө залбирах нэг л эвгүй. Булаалт бүхэн гэмт хэрэг гэдгийг бид-гурван саяул мэднэ. Хүүхний цүнх бус Засгийн эрх булаасан У.Хүрэлсүхдээ мөргөсөөр нүд аних болж байх шиг. МАН булаагчаа шийтгэх байтугай шударга ёс тогтоогч туг болгож мандуулсан. Хийрхүү хурандаа ч хийсэж гарав даа. Мананг арилгаж, хонгилыг нураах сэлэм толгой шүргэж сэнсэрсэн. Сэлмээр цус урсгахаас баялаг бүтээдэггүй, юу л болдог бол доо гэж би харин үнэнээсээ залбирч билээ.

Засгийн эрх булаасан нь нүүрэн дээр нь бичээтэй, бас 1,3 тэрбумын жидү-зээл төрсөн дүүдээ авч өгсөн Ерөнхий сайд цэнхэр дэлгэцээр иргэдээ “Шударга бай” гэж загнах нь догшин агаад бардам. Төр Засгийг МАН бүрэн эзэгнэвэл тэдний онгироо овилгогүй хэдэн жаал саагалахыг үзүүлээд өгнө. Хууртаж, өөрсдийгөө дахин сонгосон бүдүүлэг хөөрхийсөө ч тэд өрөвдөхгүй өшиглөнө, харж байгаарай. Дөрвөн жилийн өмнө 65-аар ялахад нь Гашуун сухайтын төмөр зам, нүүрс угаах, ДЦС, Эгийн УЦС зэрэг В.Путин*, В.Якунин, О.Дерипаска, Х.Баттулга, З.Энхболд нарын гацаасан мега төслүүдийг үнэмлэхүй олонх болсон МАН хөдөлгөж бэлжинэ гэж мөн ч их горьдсон доо. Нүүрс зэс хүдэр худалдан авагч хил залгаа Хятад руу бус, нүүрс зэсийн экспортоор өрсөлдөгч Оросын хөлддөг боомт өөд Зүүнбаянгийн 415 км өргөн төмөр зам байдгаа сэгсэрч эхлүүлснээр дав даруй ашгаа өгөх Гашуун сухайтын замыг дахин гацааж 6 жил алдахад МАН-ын 65-62 нүдээ аниад дэмжсэн. 415 бус 260 км замаар нүүрсээ ковидын үед асуудалгүй экспортлох байв. Ийм л Их хурал даа.

*В.Путин: “Монгол улсын эрчим хүчний хомсдолтой холбогдох асуудал нь чухал гэдгийг бид ойлгож байна. Гэхдээ энэ хомсдолыг нөхөхөд Оросын цахилгаан станцуудаас Монгол руу нийлүүлэх эрчим хүчнийг нэмэгдүүлэх боломжтой”. (Гурван улсын төрийн тэргүүний уулзалт. Ташкент). О.Дерипаска хувийн УЦС-уудынхаа эрчим хүчийг өөрийндөө борлуулдгаас буриадад 3, манайд 9 дахин өсгөдөг гэж эх сурвалж өгүүлжээ. 

Засгийн эрх булаах шударга ёс мөн үү? “Мөн” гэж нийгэм судалгаа нотолжээ. Судалгаагаар У.Хүрэлсүх шилдгийн шилдгээр бусдаасаа тасрав. Нийгэмд ингэж их бишрэгдсэн түүний өөдөөс “Засгийн эрх булаалаа” гэвэл хохь болно. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих сангаас 50-иад гишүүнд 950 саяар дундчлан тарааж, тэднээр дэндэгнэсэн хууль бус Засгаа огцруулалгүй авч үлдсэн У.Хүрэлсүхээ шударга ёсыг мандуулагч гээд Ерөнхийлөгчөөр өргөмжлөв. Ийм ялзралыг дэвэргэдэг ард түмэн биднээс өөр бий юү. Хүрэлсүхдээ бус гол нь Үндсэн хуулиа гишиглэж, Засгийн эрх булаахад маниус уухайлан дэмжээд зогссонгүй бүр Ерөнхийлөгчөөр залах нь. Бид ялзарчээ. Үхэж буй мах бодь тархинаасаа ялзардаг. Төрөө ариусгахгүй бол оройтлоо шүү хүүхэд минь.

Ц.Доржготов /2021.05.04/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 3 цаг 33 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 42 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 3 цаг 47 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 6 цаг 17 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 6 цаг 26 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 6 цаг 29 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 7 цаг 11 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top