x

С.Эрдэнэ нэр дэвшигчийн материалаа СЕХ-нд өглөө

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийг төлөөлж, нэр дэвшигчийн материалыг нь Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэж өглөө. 

М.Тулгат тэргүүтэй АН-ын цахим сунгаагаар С.Эрдэнийг нэр дэвшүүлэхийг гишүүдийн олонх үзсэн тул өчигдөр нэр дэвшигчээр батламжилсан билээ. Улмаар мөрийн хөтөлбөрийг нь Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Үндэсний аудитын газар бид мөрийн хөтөлбөрөө өчигдөр хүргүүлсэн. Үүнд холбогдох шаардлагатай материал бүгд бий. Улсын бүртгэлийн гэрчилгээний бичилт, Дээд шүүхийн шийдвэр зэргийг мөрийн хөтөлбөртөө хавсаргасан. С.Эрдэнэ гуайн хувь хүнтэй холбоотой асуудлыг энд яриагүй.

УИХ-д суудалтай улс төрийн нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй байдаг. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Ардчилсан нам парламентад суудалтай болсон юм. Намын даргын асуудалд маргаан үүссэн болохоос биш АН байхгүй болсон юм биш. Шинэ даргыг Дээд шүүх бүртгэх хүртэл хуучин дарга нь хүчинтэй хэвээр байна. АН-ын дүрмээр нэр дэвших эрх болзол хангасан хүнд нэр дэвших эрх нь бий. Сонгуулийн Ерөнхий хороо бүртгэхгүй байх асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Хоёр удирдлагатай болоод буй тус намаас хоёр талд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулаад байгаа. Тодруулбал, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас Н.Алтанхуяг, М.Тулгат тэргүүтэй АН-аас С.Эрдэнэ нэр дэвшихээр болсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу дээрх хоёр нэр дэвшигч материалаа Үндэсний аудитын газар өчигдөр хүргүүлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (192.82.81.172)
    Энэ өгөр. урвагчийг хөөгөөд зайлуулчихаж чадахгүй АН мөн ч ядуу юм даа
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 16 цаг 40 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 16 цаг 49 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 16 цаг 54 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 19 цаг 24 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 19 цаг 33 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 19 цаг 36 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 20 цаг 18 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top