x

Ерөнхийлөгчийн сонгууль: Х.Тэмүүжин ба Бусад

Парламентын хоёр дахь том нам болох АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ бүртгэжээ. Өнгөрсөн удаа болсон намын даргын сунгаанаас хойш хоёр дарга, хоёр тамгатай яваа тус нам Ерөнхийлөгчид нэр дэвшихээр хүсэлтээ илэрхийлсэн нэр дэвшигчдээ ч мөн тус тусад бүртгэв. Нэгэнт нэр дэвшигчдээ тус тусад нь бүртгэсэн учраас Их хурлаа ч гэсэн тусдаа хийж, СЕХ руу ч мөн хоёр тусдаа материал хүргүүлэх бололтой. УДШ шийдэж чадаагүй маргааныг СЕХ шийдэх нь юу л бол...

Гэвч олон нийтийн хувьд тус намтай холбоотой хуулийн асуудлаас нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн эрхмүүд сонирхол татаж байна. Одоогийн байдлаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, өчигдөр МАХН-аас гарч АН-д орсон С.Ганбаатар, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын дарга асан С.Эрдэнэ, АТН-ын дарга асан Л.Гүндалай нар тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр Дотоод сонгуулийн хороонд хүсэлтээ өгсөн байна. Р.Амаржаргал 2017 онд Ерөнхийлөгчид нэр дэвшихээр АН-ын дотоод сунгаанд оролцсон авч намаасаа гарч чадаагүй. Харин С.Ганбаатар саяхан АН-ын гишүүн биш байсан, мөн 2017 оны Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшиж өрсөлдөөд ялагдсан. Л.Гүндалайгийн хувьд санал авах эсэх нь чухал биш, сунгаанд оролцох нэрээр өөрийгөө олон нийтэд сануулж буй нэг хэлбэр. Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн "энэ ч гэсэн ардчилал мөн". Хоёр талд бүртгүүлсэн хүмүүсийн тоо арав шахаж байна. 

Одоогийн байдлаар нэрээ дэвшүүлэхээр хүсэлтээ өгсөн хүмүүсээс хамгийн залуу нь Х.Тэмүүжин. 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насыг 45-аас 50 болгож өөрчилсөн. Тэгэхээр АН-ын залуу үеийнхнээс Ерөнхийлөгчид нэр дэвших насанд хүрсэн ганц хүн нь энэ жил тавин нас хүрсэн Х.Тэмүүжин болж байна. Бусад бүгд жараад оныхон. Намаасаа өрсөлдөгчгүйгээр нэр дэвшиж байгаа МАН-ын дарга У.Хүрэлсүх ч бас 60-аад оных. Тиймээс хэрвээ Х.Тэмүүжин намаасаа нэгээр гарч чадвал энэ сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч болж магадгүй.

Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсанаасаа хойш улс төрийн идэвхитэй амьдралаа орхиогүй, олон нийтийн хараа бараанаас алдуураагүй ганц хүн нь ч бас Х.Тэмүүжин. Ялангуяа эрх баригч намын дур зорго хэтийдэж жолоо цулбуураа алдсан, Ерөнхийлөгч Х.Баттулгын хазгай гишгэж ардчилсан зарчмаасаа гажсан бүхий л зүйл дээр “хаая, хүүе” гэж хашгирч явсан ганц хүн нь Х.Тэмүүжин болохоор олон нийт ч эерэгээр хүлээж авч байна.

Гэвч Х.Тэмүүжинг нэр дэвшүүлэх эсэх нь намын асуудал. Бүр тодруулбал, нийт гишүүдийн санал хураалтаар шийдэх ёстой. Ц.Оюунгэрэл ч гэсэн өмнөх удаа АН-ын даргын сунгаанд оролцож, богино хугацаанд боловч /сурталчилгааны хугацаа 7 хоног байсан/ намынхаа гишүүдэд бодлого зорилтоо таниулаад амжсан учраас чансаатай өрсөлдөгчдийн тоонд багтана. Гэхдээ нэг удаа ялж гараагүй сунгаанаас хоёр дахиа ялж гарах болзол тун бага.

Хоёрдугаарт удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль АН-ын хувьд хүч тэнцвэргүй тулаан болно. Орон нутаг, их хурал гээд бүх шатанд эрх мэдлийг атгачихсан, төсөв хөрөнгөө төвлөрүүлээд, шат шатандаа хуваагаад байршуулчихсан МАН-тай эн зэрэгцэж өрсөлдөнө гэдэг сөрөг хүчний хувьд давагдашгүй даваа.

Найдвар тээж болох ганц зүйл нь эрх баригч намын дур зорго хэмжээ савнаасаа хальж, иргэдийн уур ухимдал, цөхрөл өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед “ядаж Ерөнхийлөгчийн суудлыг эрх баригч намд өгч болохгүй” гэдэг итгэл үнэмшлээр иргэд сонгуульд оролцож болох юм. Өмнө нь ч тийм байсан, өнгөрөгч 2017 оны сонгуулиар ч мөн тийм үр дүн гарсан. Тийм болохоор АН энэ удаагийн сонгуульд ялалт байгуулахын тулд хамгийн бодитой өрсөлдөгч, зөв нэр дэвшигчийг гаргаж ирэх ёстой. Сонгуульд ялалт байгуулдаггүй юм гэхэд ядаж нам дотроосоо зөв хүнээ гаргаж чадах нь тус намын рейтингийг өсгөж өгнө. Өнөөдрийн ашгаас илүү маргаашийн үр өгөөж, нийтлэг ашиг сонирхлоо тооцох ёстой гэсэн үг. Тийм болохоор Х.Тэмүүжиний хувьд сонгуульд ялалт байгуулах эсэхээс үл хамаараад нам дотроосоо нэгээр гарч нэр дэвших нь нэгдүгээр асуудал. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 7 цаг 40 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 9 цаг 29 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 12 цаг 1 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 12 цаг 51 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 13 цаг 33 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 13 цаг 40 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 14 цаг 7 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 14 цаг 46 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top