x

Хурандаад хууртаж л байдаг...

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өдрийн сонин”-ы өчигдрийн дугаарт ярилцлага өгчээ. Ерөнхий сайдын албанаас бууснаас хойш анх удаа өгсөн ярилцлага /өмнө Ерөнхий сайд байхдаа ч гэсэн их олон ярилцлага өгөөд байсангүй/ болохоор олон хүний анхаарлыг татсан байх.

Гэвч харамсалтай нь уг ярилцлагад өлгөөд авчихаар ганц олигтой үг, үзэл санаа олдсонгүй. Нөгөө л тойрч зугтдаг, бурууг бусад руу заадаг хэвээрээ. Ганц хэлээд байгаа зүйл нь “Би ухарч няцахгүй, эхэлсэн ажлаа дуусгана” л гэсэн байна. Ямар ажил эхлүүлчихээд яаж дуусгах гээд байгааг бүү мэд. /Цахилгаан, дулааны үнийг тэглэсэн тухайд бол хөөрхий, У.Хүрэлсүхтэй сүхгүй төрийн өмчит хэдэн компаниуд нь төлөөд дуусгана. Ирэх долдугаар сар хүртэл. Тэрнээс наана Ерөнхийлөгчийн сонгууль ч дуусна/

Үлдсэн нь дандаа эдүгээгийн Ерөнхийлөгч болон сөрөг хүчин лүүгээ бухсан, булзааруулсан зүйлүүд байх аж. Ерөнхий сайдын албан тушаалаас буусан нь Х.Баттулгаас болсон. Тэр хүн нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг өдөөхөөр санаархаж байгаа тагнуул, цагдаагийн мэдээлэл байсан учраас улс орноо үймээн самуунд автуулахгүйн тул өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэнэ. Хэрэв тийм бол тэр нь маш хүнд ялтай эрүүгийн гэмт хэрэг, түүнийх нь төлөө одоогийн Ерөнхийлөгчид хуулийн хариуцлага тооцох, импичмэнт хийх тухай ярих ёстой. Атал мань хүн “УИХ-ын гишүүнийхээ хувиар асуудлыг хуулийн дагуу тавина” гэснээс хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрлөө. Түүний хэлснээр У.Хүрэлсүх гэдэг хүн Х.Баттулга гэдэг хүний тавьсан “урхинд оролгүй” амжилттай зугтсан нь сайн ч ард иргэд үнэнийг мэдэж чадсангүй. 

Ерөнхийдөө эрх барьж байгаа намын дарга, Ерөнхий сайд байсан, тэр тусмаа Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж өрсөлдөх гэж байгаа хүний хувьд дэндүү “жол” ярилцлага өгчээ. Ямар ч бэлтгэлгүй. Ямар зорилготой ярилцлага өгсөн нь ч ойлгомжгүй. Ядаж УИХ-ын нэг гишүүний хэмжээнд бодлого, санал ярьсан зүйл уг ярилцлагаас олдсонгүй. Харин түүний бэлтгэсэн “тролл”-ууд бол нийгмийн сүлжээнд жинхэнэ “балай авч” байна. Хурандааг аль хэдийн ялуулчихаад байгаа. Үүнээс илүү зүйл өөрт нь хэрэггүй бололтой.

“Танд итгэж танай намд саналаа өгсөн иргэд таныг суудлаа орхиод  зугтсанд гомдолтой байна” гэхээр “Би үүнийг гомдол гэхээсээ илүү ажил хий, асуудал шийд, хариуцлага тооц, эхэлснээ дуусга гэсэн зэмлэл гэж хүлээн авч байгаа. Би ажлаа үргэлжлүүлнэ” гэж зүтгэх. Тийм зоргоороо. Гомдоосон бол ядаж “Уучлаарай” гэдэг биз дээ. Тэгсэн манай хурандаа “Мань чинь илүү томорно оо, хараарай, хүлээж байгаарай” л гэж байна. Тийм нэг ёс зүйгүй, ямар ч мэдрэмгүй, булчингаараа ярьдаг хэвээрээ...  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (124.158.97.36)
    Энэ нөхөр юмтай юмтай. Ийм хүнийг дэвшүүлдэг МАНгарууд бас юмтай.
    2021 оны 05 сарын 02 | Хариулах
  • зочин (64.119.27.79)
    Шизотой хүн Хагас галзуу хүнийг удирдлагадаа ажиллуулж байсан Монголын гутамшиг
    2021 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.161.38)
    Хурандаа хуураагүй. Тэр СХДт 3 н эмнэлэг барьжээ
    2021 оны 04 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 16 цаг 0 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 16 цаг 9 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 16 цаг 14 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 18 цаг 44 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 18 цаг 53 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 18 цаг 56 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 19 цаг 38 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top