x

Эрчим хүчний хуримтлууртай Монголын анхны нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтад Голомт банк баталгаа гаргалаа

Японы JGC Holdings, NGK Insulators Ltd болон M Си Эс Интернэйшнл  ХХК-иудын түншлэл 5 МВт-ын хүчин чадал бүхий Монголын анхны эрчим хүчний хуримтлууртай (3.6 МВт.цаг) нарны цахилгаан станцын төсөлд шалгаран бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болсон билээ. Үүнтэй холбоотойгоор томоохон дэд бүтцийн төслүүдэд тавигддаг шаардлагын дагуу Голомт банк Японы Mizuho банктай хамтран төсөлд шаардагдах банкны баталгааг гаргалаа. Томоохон банкнуудтай өрсөлдөн, эх орондоо баригдах нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтад баталгаа гаргаж буй нь Голомт банкны зүгээс баримталсаар ирсэн байгаль орчинд ээлтэй, тогтвортой санхүүжилтийн нэгээхэн чухал хэсэг болж байна.

Уг нарны цахилгаан станцыг байгуулах ажил Улаанбаатар хотоос баруун зүгт 1100 км зайд буюу Завхан аймгийн Улиастай суманд энэ сараас эхлэх бөгөөд станцын үйл ажиллагааг 2022 оны хавраас эхлүүлэхээр төлөвлөжээ. Монголын анхны гэх тодотголтой уг томоохон бүтээн байгуулалт нь Улиастай сумын 20 мянга орчим оршин суугчийн эрчим хүчний хэрэгцээг хангахаараа өндөр ач холбогдолтой төсөлд тооцогдоод байна.

Монгол Улс 2030 он гэхэд дотоодын сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нийт хэрэглээний 30 хувьд хүргэх зорилтын хүрээнд ахиц дэвшил гарч байгаа ч өнөөг хүртэл сэргээгдэх эрчим хүчийг хадгалах хуримтлуур байдаггүй нь тулгамдсан асуудлуудын нэг байсаар ирсэн билээ. Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэж, анх удаагаа эрчим хүчний хуримтлууртай нарны цахилгаан станцыг байгуулах болсон нь нүүрсний цахилгаан станцаас эрчим хүчний эх үүсвэрээ бүрдүүлдэг, агаарын бохирдол тулгамдсан асуудал болоод байгаа Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, нүүрсхүчлийн давхар ислийн ялгаруулалтыг багасгах зэрэг томоохон ач холбогдолтой тухай төслийн гүйцэтгэгч JGC Holdings онцолжээ.

Энэхүү төслийг хамтран гүйцэтгэгч NGK Insulators Ltd-ийн зүгээс өвөлдөө цельсийн -40 хэмд хүрч хүйтэрдэг Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон цэнэг хуримтлуурыг үйлдвэрлэх бол дотоодын “М Си Эс  Интернэйшнл ” компанийн хувьд станцын барилга угсралтын ажлыг хийх ба станц байгуулагдсаны дараах ашиглалтын үйл ажиллагаанд нь тодорхой хугацаанд дэмжлэг үзүүлэх юм.

Төслийн ач холбогдлын талаар төслийн хамтран гүйцэтгэгч Японы JGC Holdings цахим хуудаснаа мэдээлсэнтэй танилцана уу.

https://www.jgc.com/en/news/2021/20210322.html

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 53 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 2 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 1 цаг 7 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 3 цаг 37 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 3 цаг 46 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 3 цаг 49 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 4 цаг 31 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 22 цаг 43 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top