x

Б.Хурц, Ц.Нямдорж хоёрын орос хэлийг шалгая

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцын эхнэр, "Сарнайх" салоны эзэн Ү.Сарнайн ярилцлага "Өдрийн сонин"-д нийтлэгджээ. Ярилцлага бүхэлдээ сонирхолтойгоос гадна зарим газраа бас хоржоонтой. 

Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж саяхан сэтгүүлчидтэй уулзахдаа "Б.Хурц бол Барилгын техникум төгссөн, боловсролгүй хүн. Орост бүх юм задгайрч байх үед тагнуулын хоёр жилийн курс төгссөн диплом худалдаж авсан" хэмээн ярьсан билээ. Энэ тухай Ц.Нямдорж сайд анх удаагаа ч ярьж байгаа биш аж. Өмнө нь ч гэсэн ингэж ярьдаг, Москва руу Б.Хурцын сурч байсан сургууль руу нь албан тоот явуулан лавлагаа шаардаж бай. Москвагаас "Манай сургуульд сурч байсан нь үнэн" гэдэг хариу хүлээж авсан ч мэдээж энэ тухайгаа огт дурсдаггүй. Учир нь түүний хувьд баримт чухал биш. Хэрвээ тэр "худалдаж авсан" гэж хэлсэн л бол худалдаж авсан гэсэн үг.  

Энэ тухай ярианыхаа завсарт "Сарнайх" салоны эзэн Ү.Сарнай "Ц.Нямдоржийг таньж мэддэг хүмүүс нь гайхдаг л юм билээ. Ленинградын их сургууль төгссөн гэдэг хэрнээ оросоор огт ярьдаггүй" гэжээ.

Соц үед Зөвлөлтөд төгссөн манай сэхээтнүүд бүгд л яриандаа ямар нэг байдлаар орос үг хавчуулж ярьдаг. Моодорхдог ч байсан байх, мэргэжлийн зайлшгүй шаардлага ч бас байдаг л байх.

Харин Ц.Нямдорж сайдын хувьд долоон удаа УИХ-д сонгогдож, таван удаа Хууль зүйн сайдаар ажиллахдаа ганцхан тохиолдолд оросоор ярьсан тохиолдол нь "Би рецедивүүдийг дарсан" /рецедивист буюу давтан гэмт хэрэгтэн, гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээд гэсэн утгатай/ гэдэг үг байдаг юм. Дөчин жилийн өмнө /1981 онд/ их сургууль төгссөнөөс хойш нэг ч удаа тархиндаа гэгээ оруулаагүй, дан ганц хар практикаар явчихсан хүнд академик түвшний орос хэл төдийлөн хэрэг болдоггүй байх л даа.

Б.Аялаг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хүрэлсүг (139.5.218.239)
    Нямдорж чинь мэдлэг муутай нойлын ногоон тэг байсан юм билээ
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 11 цаг 50 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 13 цаг 39 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 16 цаг 10 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 17 цаг 1 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 17 цаг 43 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 17 цаг 50 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цаг 17 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 18 цаг 56 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top