x

"300 мянган төгрөг бол халамж биш, хөл хорио тогтоосны төлөө арга буюу өгч байгаа дэмжлэг"

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар нийслэлийн хэмжээнд Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ.

Хөл хорио тогтоосонтой холбогдуулан эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилгоор иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор болсон. Энэхүү мөнгөний санхүүжилтыг "Оюу толгой" компанийн төлсөн татвараас өгөх юм.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Энэ бол халамж биш, хөл хорио тогтоосны төлөө арга буюу өгч байгаа дэмжлэг. Монголчууд бид баялагтаа эзэн байх нь зүйтэй гэж боддог. Баялаг бүтээгч бол шинээр бизнес бий болгож байгаа. Байгалийн баялаг бол өөр. Хэний ч хүчээр биш, газрын хэвлий дэх баялаг учраас Норвеги шиг бүх иргэдэд өгөөжтэй байх ёстой. Өмнөх Засгийн газар ч тэр, ЗГХЭГ-ын дарга байхдаа ч, одоо Ерөнхий сайд болоод ч энэ зарчим өөрчлөгдөөгүй. 

“Эрдэнэттэй холбоотой олон асуудал болж байсан. Юутай ч нэг үнэн байгаа. Тэр нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн маргаантай холбоотой асуудал Засгийн газраар шийдэгдэж, энэ  хүнд цар тахалтай үеийн дулаан, цахилгааны төлбөрийг тус үйлдвэр нуруун дээрээ аваад гарч байгаа нь үнэн. ААН-үүдэд нэмэр болсон нь ч үнэн. Хэрэв эс үйлдэл хийсэн бол ийм боломжгүй л байх байсан. Зэсийн үнэ нэмэгдэж байгаа. Зэсийн үнийн зөрүүнээс “Эрдэнэт үйлдвэр” энэ мөнгөө олсон гэж надад мэдэгдсэн. Тиймээс энэ том үйлдвэрүүд өөрөө төрдөө байх нь зөв. Мэдээж бүх зүйлийг төр хийх албагүй. Гэхдээ стратегийн гол гол ордууд байх ёстой гэж үздэг. 

Оюутолгойтой холбоотой маргаан 10 гаруй жил үргэлжилсний эцэст монголчууд бид анх удаа ийм үр дүнд хүрч байгаа. Анх удаа татвараа авъя гэж Монгол Улсын Засгийн газар нэхэмжлэл гаргасан. Тухайн үед арбитрын шүүхэд дуудагдана, хөрөнгө оруулагчдыг үргээнэ, болохгүй гэж хүмүүс хэлж байсан. Засгийн газартай хэн ч хамт байгаагүй. Олон удаагийн амаргүй нөхцөлд бичиг шидэж байсан. Бүгд бүтэхгүй гэж байв.

Өнөөдөр энэ ажлын үр дүн гарч ирсэн. Төрийн дансанд ₮1 их наяд төгрөг сүүлийн 30 орчим хоногт орж ирсэн. Арбитрын маргаан үргэлжилж байгаа нь үнэн. Гэхдээ хөрөнгө оруулагч тал Засгийн газрын шаардлагыг биелүүлэхээс өөр аргагүй болсон тул татвараа төлж байгаа. Бид хууль зөрчсөн зүйл байхгүй. Монгол Улсад дархлаажуулалт эд явагдаж байна. Дөнгөж эдийн засаг сэргэх эхний шинж илэрч байна. Үүнийг дагаад халдварын  тохиолдол нэмэгдэж байна. Хөл хорио тавихаас өөр гарцгүй байдалд орлоо. Үнэнийг хэлэхэд би дотроо тавдугаар сарын 20-ныг хүрнэ гэж бодож байсан. Вакцины татан авалт төвлөрөх хугацааг тооцож байсан. Эрүүл мэндийн яамны олон удаагийн саналаас татгалзсан. Хөл хорио вакцинжуулалтгүй, ямар нэг дэмжлэггүйгээр байх нь эдийн засагт хортой гэдгийг ойлгосон байсан учраас тэр. 

Тиймээс энэ удаа энэ мөнгийг зарцуулж хөл хорихоос өөр гарц Монгол Улсад алга. Чадах зүйлээ хийж байна. Энэ бол халамж биш, хөл хорио тогтоосны төлөө арга буюу өгч байгаа дэмжлэг. 

Хэрэв арбитрт Засгийн газар ялагдвал яах вэ. Хөрөнгө оруулагч тал эхний байдлаар ялагдсан гэж үзээд хэлэлцээрт оръё гээд ороод явж байгаа. Арбитрын маргаан багадаа 2-3 жил үргэлжилнэ. Ялагдвал эх үүсвэртэй холбоотой асуудал гарна. Энэ нөхцөл байдлыг эс үйлдэл хийгээд яах вэ гэж байгаа юм. 

Оюутолгойгоос татвартай холбоотой олон дэмжлэг авч байсан. Гэхдээ монголчууд бид ногдол ашгаа энэ ордоос авч үзээгүй. Эрдэнэтээс хэд дахин том орд ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн дайны ачааг үүрч ирээгүй нь үнэн. Тиймээс хөрөнгө оруулагч талын төлсөн татвар иргэн бүрд цар тахлын үед бодит дэмжлэг болж очсон. Цаашдаа шийдэгдээсэй гэсэн бүх ард түмний хүсэмжлэл байгаа. 

Цаашдаа хөрөнгө оруулагч талаа шахаад зөв хэлцэл хийгээд явбал Оюутолгойгоос энэ байтугай томоохон боломжууд орж ирнэ. Нийгмийн хариуцлагын том сан байгуулах ёстой гэж бид үзсэн. Оюутолгойн удирдлагын зардлаас танаад жилдээ ийм хэмжээний эх үүсвэр гаргах боломж байна гэж үзэж байгаа. 

Засгийн газар 100 хоног дотроо Баялгийн сангийн хууль гаргана. Энэ бол халамж биш, дархлаажуулалтын эхний тунг үр дүнтэй болгох гэж өгч байгаа дэмжлэг гэдгийг дахин хэлье" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 12 цаг 39 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 12 цаг 49 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 12 цаг 53 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 15 цаг 23 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 15 цаг 32 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 15 цаг 35 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 16 цаг 17 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top