x

АН үндсэн дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр Дээд шүүхэд дахин хандана

Улсын дээд шүүхээс өчигдөр Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх, цахим бүртгэлд намын даргийн бүртгэлийг өөрчлүүлэх болон бусад асуудлыг хэлэлцсэн. Улмаар УДШ Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ болон намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг намын даргаар бүртгэхээс татгалзсан. 

Мөн Ардчилсан намын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10-р их хурлаар баталсан Үндсэн дүрмэнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэлэлцээд цөөн тооны зарим зүйл заалтыг тодруулах, дугаар эрэмбийг шинэчлэх, холбогдох бусад бичиг баримт ирүүлэх шийдвэр гаргасан билээ. Тиймээс Ардчилсан намын 10-р их хурлаар баталсан Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн техникийн шинж чанартай жижиг тодруулга засварыг хавсарган Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр дахин өгөхөөр болжээ. 

Ардчилсан намаас Шүүхийн үйл явцад хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлээд 2017 онд Ардчилсан нам шинэ дүрмээ бүртгүүлэхэд Улсын дээд шүүхээс тухайн үед адил төстэй тодруулга шаардан буцааж байсан бөгөөд техникийн шинжтэй засварыг хийснээр дахин бүртгүүлж байсныг сануулав. 

Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж буй дүрмийн дагуу Ардчилсан намын хэрэг эрхлэх газар, Нийслэлийн болон бүх дүүргүүд, 21 аймгийн намын хороод хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд “Хотынхондоо тусалья”, “Малчиддаа тусалья” зэрэг иргэддээ туслах аянуудыг цар тахалын хүнд үе тохиосон ч амжилттай зохион байгуулж байна. 

Хамгийн гол нь Ардчилсан нам цар тахалын үед иргэддээ ээлтэй засаглалыг хэрэгжүүлж чадахгүй байгаа эрх баригч МАН-ын удаа дараагийн оновчгүй шийдвэрт онц шүүмжлэлтэй хандаж буй бөгөөд тэдний буруу бодлогод иргэдийн хамт хатуу хяналт тавьж сөрөг хүчний үйл ажиллагаагаа эрчимтэй хэрэгжүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (139.5.218.185)
    Туваанл өөрөө түр шилжүүлж өглөө гээд ТВ ээр гарсаныг бүгд л харсан. Харин одоо энэ бүгдээ үгүйсгээд элдэв хэл ам гаргаж байгаа нь Эрдэнээгийн хувьд харамсалтай...
    2021 оны 01 сарын 17 | Хариулах
  • Иргэн (66.181.176.155)
    Ккк... Тэгээд АН даргагүй болж байгаа хэрэг үү... С.ЭРДЭНЭ лав биш... Гэхдээ тэнэг биш бол Тулаан нь байх ёстой... С.ЭРДЭНЭ намаа ялагдуулж түмний ШИВШИГ болчихоод олон нийтийн өмнө хадаг яндар БОЛЖ байгаад л ТАМГАА УИХ -ын шинэхэн гишүүн, АН-ын дэд дарга ТУВААНД гардуулчихаад олон ТҮМНЭЭС ИЧДЭГГҮЙ ямар "ПАД ХАР ШИРЭН НҮҮР"- лээд зогсож байгааг хараад өмнөөс нь ИЧИЖ БАЙНА... ЗАЙЛААЧ...
    2021 оны 01 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 15 цаг 8 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 17 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 15 цаг 22 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 17 цаг 52 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 18 цаг 1 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 18 цаг 4 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 18 цаг 46 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top