x

Биеийн шархыг эдгээж, ганцаардлын шаналалаас ангижруулсан "Арслан ба шувуу"-ны түүх

Зурагт ном бол хүүхдэд л зориулсан гэж хаяглаад дэлгүүрийн лангуунд үлдээчих гэдэг. Гэтэл аль ч он цагийн туршид хүүхдийн ном харагдах байдал, сүнслэг утга санаагаараа маш гайхамшигтай, цаглашгүй, хөгшрөлтгүйгээр хүн бүрийн оюун бодлыг ховсдож иржээ. Франц, Канадын график дизайнер, зураач Марианне Дубукийн бүтээсэн "Арслан ба шувуу" үлгэрийн ном бол ийм ховор үнэт эрдэнийн нэг.

Намрын нэг өдөр цэцэрлэгээсээ шархадсан шувуу олж, түүнийг асран өндийлгөсөн арслангийн тухай энэ түүх өгүүлэх юм. Гэхдээ үлгэр ингэж эхэлсэн ч, шувуу, арслан хоёул нэг нь нөгөөхийнхөө биеийн шархнаас, нөгөө нь нэгнийхээ сэтгэлийн гүнд бүгчин байсан ганцаардлын шаналалаас ангижруулж, илүү дутуугүй гэхдээ гүн гүнзгий сайхан сэтгэгдэл төрүүлэх нөхөрлөлийн тухай өгүүлснээр төгсөх юм.

Дубукийн халуун дулаан, нарийн чимхлүүр зураглалууд нь зөвхөн хүүхэд ахуй үе, ганцаардлыг хоёуланг нь ойлгодог хүн л тунгааж чадахуйц өвөрмөц байдлаараа ид шидтэй төдийгүй, сэтгэл татам хөгжимлөг чанарыг хөглөж үлдээнэ. Тэрээр цар хүрээ, сөрөг орон зайг зоригтой, ер бусын байдлаар дүрсэлжээ. “Цаг хугацаа өнгөрөх тусам үзэгдлүүд бүдэг бадаг болж, Арслан Шувуу нисэх үед хумигдаж, гурван хоосон хуудас түүхийг гайхалтай байрлуулсан түр зогсолт мэт хүлээлт үүсгэх бөгөөд хүлээх, хүсэх мэдрэмжийг илэрхийлдэг.  

Эндээ ингээд үүрд үлдчих юм шиг урт, алсарсан өвөл айлчлахад арслан, шувуунд халуун дулаан, хөгжилтэй нөхөрлөлийн ертөнцийг хуваалцдаг.

Гэхдээ өвөл дуусахад энэ нөхөрлөл ч гэсэн сарнинаа гэсэн гашуун боловч үнэн амттай мэдрэмж арслангийн зүрхийг базлан байв. “Хавар ирмэгц зэллэн нисэх шувуудын цуваагаа дагаад жирийн болсон далавчаа дэлгээд нисээд л өгнө дөө чи минь. Харин би ганцаардаж асан тэр сэтгэлдээ дахиад ирэх намрыг хүлээгээд үлдэх болов уу?

Дюбукийн уран яруу сайхан зургууд нь амьдралд үг хэрэггүй хором мөчүүдийг үнэхээр яруу илэрхийлдэг.  

Хавар ирэхэд бид Шувуу Арслантай салах ёс гүйцэтгэж байгааг харна.

Арслан "Тийм ээ", "Би мэднэ" гэж хэлэв.

Өөр юу ч хэлээгүй, гэхдээ бид мэдэрсэн. Хэн ч өөрчилж чадахгүй зурагдсан хувь тавиланд зам алсалж, хооронд маань цахилах чимээгүй оддын гэрэл шиг туяаран, илэрхийлэх аргагүй, амнаас унаж өгдөггүй сэтгэл хөдлөлийн тэр орчлонг... бид гэхдээ л мэдэрдэг…

Улирал улирч, Арслан цэцэрлэгтээ чимээгүйхэн, урьдын адил л гэхдээ бүр ч илүү уйтгартай аж төрөх болов.

Зун уйтгартай бас удаан өнгөрөв.

Арслан шувууг одоо хаана нисэж яваа болдоо гэж өөрөөсөө асуусаар байв… Тэр нэгэн өдөр хүртэл…

... тэр танил дуу сонслоо.

Энэ бол өнөөх дулаахан, нөхөрлөлийн өөр нэг өвөл ирж буйг урин дуудах өнөөх Шувууны жиргээ юм.

Арслан ба шувууны үлгэр бол ямар нэгэн илүү дутуу шүүмжгүйгээр зургаар утга санааг илэрхийлсэн гайхалтай бүтээлүүдийн нэг юм. Энэхүү ном нь Бруклинд төвтэй бие даасан уран бүтээлч Enchanted Lion-оос гаралтай бөгөөд Марк Твений “Бяцхан охидод өгөх зөвлөгөө”, Алессандро Саннагийн “Гол”, Блексболын “Баллад”, Øyvind Torseter’-ийн “Нүх”, Албертний “Бяцхан шувуу” зэрэг зохиолууд шиг хэмжээлшгүй их баяр баясгаланг бидэнд бэлэглэжээ.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 4 цаг 16 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 4 цаг 25 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 4 цаг 30 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 7 цаг 0 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 7 цаг 9 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 7 цаг 12 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 7 цаг 54 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top